Татварын багц хуулийн шинэчлэл батлагдаж, иргэд, бизнесийн татварын ачааллыг бууруулах эрх зүйн орчин бүрдлээ

newslifemn 55 минутын өмнө

Сүүлийн хоёр жилийн хугацаанд Татварын багц хуулийг боловсронгуй болгох чиглэлээр гурван удаа УИХ-ын ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, ААН болон иргэдийн татварын ачааллыг бууруулах, татварын орчныг илүү шударга, таатай болгох зорилготой эрх зүйн шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэн батлууллаа.

Энэхүү шинэчлэлийн хүрээнд татвар төлөгчдөд үүсдэг хүндрэл, дарамтыг бууруулах, бизнесийн үйл ажиллагааг дэмжих, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн олон чухал зохицуулалт хуульд тусгасан юм.

Хуулийн төслийг хэлэлцүүлж, эцэслэн батлуулах үйл явцад УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, П.Ганзориг, Д.Энхтүвшин нарын гишүүд тод дуу хоолой болж, татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалсан байр сууриа тууштай илэрхийлэн, бодит өөрчлөлтүүдийг хуульд тусгуулахад чухал хувь нэмэр оруулж ажилласан.

Тэдний гаргасан санал, байр суурь нь татварын тогтолцоог илүү хүртээмжтэй, бизнес эрхлэгчдэд ээлтэй, иргэдийн санхүүгийн дарамтыг бууруулахад чиглэсэн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд бодит нөлөө үзүүлсэн гэж ажиглагчид онцолж байна.

Ийнхүү олон талын оролцоо, нэгдсэн хүчин чармайлтын үр дүнд Татварын багц хуулийн шинэчлэл амжилттай батлагдаж, Монгол Улсын татварын эрх зүйн орчныг шинэ шатанд гаргах чухал алхам боллоо. Энэ нь эдийн засгийн идэвхжил, хувийн хэвшлийн хөгжлийг дэмжихийн зэрэгцээ иргэдийн татварын дарамтыг бууруулах бодлогын чухал үр дүн хэмээн үнэлэгдэж байна.