Дизайн сэтгэлгээ бол хүн төвтэй хандлага. Аливаа зүйлийг хүмүүст, хэрэглэгчдэд нь зориулж, тэдний эрэлт шаардлагад нийцүүлж, туршиж сайжруулдаг бүтээлч арга.
Залуу сэтгүүлчдэд зориулсан “Сэтгүүл зүйн лаборатори: Парламентын ардчиллыг бэхжүүлье” хөтөлбөрийн өнөөдрийн сургалтад Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Г.Эрдэнэбат энэ агуулгыг хөндөж, илтгэл тавилаа. Дизайн сэтгэлгээ бол зөвхөн дизайнеруудын “өмчилдөг” зүйл биш. Бизнес, боловсрол, техник технологи, төрийн байгууллагад хүртэл хэрэглэгддэг арга ажиллагаа гэдгийг тэрбээр онцолж, парламентын үндсэн чиг үүрэг болох хууль тогтоох үйл ажиллагаа болон сэтгүүл зүйн салбарт хэрхэн дизайн сэтгэлгээгээр ажиллаж болох тухай сонирхолтой яриа өрнүүлэв.
Улсын Их Хурлын Тамгын газраас “Монголын залуучуудын эвсэл” төрийн бус байгууллага (ТББ)-тай хамтран явуулж буй залуу сэтгүүлчдийн парламентын боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрийн зочны лекц, панел хэлэлцүүлгийн үе шат үргэлжилж байна. Энэ үе шатанд үндсэн хуулийн болон парламентын эрх зүй, сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны мэргэжилтнүүдийн тус тусын чиглэлээр лекц уншиж, Улсын Их Хурлын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд хүртээмжтэй хүргэж, парламентын ил тод байдал, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Өнөөдөр болсон “Парламентын нээлттэй байдал ба талуудын оролцоо” сэдэвт хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын Тамгын газрын тэргүүн дэд дарга Ж.Бямбадулам, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга М.Амарбаяр, Азийн сангийн Засаглалын хөтөлбөрийн захирал Г.Золжаргал, “Цогц хөгжлийн үндэсний төв” ТББ-ын гүйцэтгэх захирал М.Энхбадрал нар оролцлоо. Хэлэлцүүлгийг “Монголын залуучуудын эвсэл” ТББ-ын захирал Т.Амарзаяа хөтлөн явуулж, хууль тогтоох, бодлого боловсруулах болон парламентын хяналтын үйл ажиллагаа иргэдийн оролцоог хангах талаар авч буй арга хэмжээ, мэдээллийн хүртээмж, технологийн шийдлүүдийн талаар нээлттэй ярилцлаа.
Лаборатори хөтөлбөрт оролцож байгаа 25 залуу сэтгүүлч хууль тогтоомж болон бодлогын мэдээллийг олж авах боломж, парламент болон хэвлэл мэдээллийн салбарын үр дүнтэй хамтын ажиллагааны тухай ясууж ярилцан, иргэдийн оролцооны боломжуудыг өргөжүүлэх, тэдний мэдэх эрхийг хангах хүн төвтэй шийдлүүдийн талаар санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

8 cэтгэгдэлтэй
I was looking for a casino that actually stays true to its name and delivers consistent fun on the go and this app delivers exactly that. The navigation is intuitive even for first timers and I appreciate the transparent terms on bonuses. Great place to unwind after a long day. arcasinoflotante
My weekends finally have a proper routine now because I spend so much time exploring the games here. The bonuses are actually fair and the withdrawal process never drags on. I told all my friends to join me on this journey. Trust me you will love it arganaencasa
This place truly understands what players need. Fast registration, generous welcome rewards, and a dashboard that is easy to navigate. I love checking in after work for some relaxed entertainment. Safe and reliable every single time. bdjita777
Love the vibe of this site! It is very intuitive and the bonuses for new players are actually worth it. Keep it up! phjiliday
Man the wins here are actually happening. I have had some crazy luck recently and the withdrawals are processed quite fast. mabok88gacor is definitely the place to be right now.
I’ve tried a few sites lately but this one feels the smoothest. The payouts are quick and the interface is very user friendly. Highly recommend checking out phjiliuno if you love slots.
Just downloaded the app and it is working perfectly on my Android. No lag and very easy to navigate. Highly recommend winplusappapk for anyone who prefers mobile gaming.
The app installation was a breeze and everything runs perfectly on my phone. If you are looking for a stable download, bk666gamedownload is the way to go.