Дундговь: Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр дүн, орчин үеийн техник технологийг таниулах өдөрлөг боллоо

newslifemn 2026-04-28

Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллага, тусгай чиг үүргийн байгууллагуудын хамтарсан “Нээлттэй хаалганы өдөрлөг” арга хэмжээг өнөөдөр (2026-04-28) зохион байгуулж байна.
Тус өдөрлөг нь Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллага, тусгай чиг үүргийн байгууллагуудын үйл ажиллагааны шинэчлэл, хүний эрхийг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр дүн, орчин үеийн техник технологийг таниулах, хуулийн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх, иргэд олон нийт, ахлах ангийн сурагчдад мэдээлэл хүргэх, шинэлэг үйл ажиллагааг сурталчлах зорилготой юм.
Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр иргэд олон нийтэд хууль зүй, дотоод хэргийн салбарын Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллага, тусгай чиг үүргийн байгууллагууд болон аймгийн Засаг даргын харьяа агентлагууд бодлого, чиглэл, мэдээлэл, зөвлөгөөг шуурхай өгөхөөс гадна иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, төрийн зарим үйлчилгээ, лавлагаа мэдээллээр ханган ажилласан юм.