Баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт өнөөдөр /2026.04.27/ болж буй “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт оролцож, үг хэллээ.
Тэрбээр, Монгол Улс эрчим хүчний асар их нөөц, боломжтой хэдий ч баруун бүсийн аймгууд ОХУ, БНХАУ-аас цахилгаан, эрчим хүчээ импортоор авсан хэвээр байгааг дурдаж, импортын хараат байдлыг халж, өсөн нэмэгдэж буй хэрэглээгээ өөрсдөө хангадаг болох нь улс орны тусгаар тогтнолтой холбоотой амин чухал асуудал гэдгийг онцлов.
Улсын Их Хурлын 2025 оны 119 дүгээр тогтоолоор 20 кВт хүртэл хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр тавьж, ямар нэгэн хүнд суртал, техникийн нөхцөл шаардахгүйгээр төвийн сүлжээнд холбогдон, хэрэглээнээсээ илүү гарсан эрчим хүчээ худалдан борлуулах боломжийг айл өрхүүдэд олгоод байна. Энэ боломжийн талаар Улсын Их Хурлын дарга танилцуулж, айл өрхүүд зөвхөн эрчим хүчний хэрэглэгч биш, бас үйлдвэрлэгч болсноор өрхийн эдийн засагт ч, улсын эрчим хүчний системд ч үнэлж баршгүй хувь нэмэр оруулах чухал алхам гэдгийг хэллээ.
Мөн тэрбээр Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт-ын нарны цахилгаан станц, 4 МВт, 8 МВт.цагийн батарей хуримтлуурын систем барих төслийг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж эхэлснийг мэдээлж, баруун бүс нутагт нийтдээ 115 МВт-ын нарны цахилгаан станц, 65 МВт/237 МВт.цагийн батарей хуримтлуурын систем бий болгохоор ажиллаж байна гэлээ.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц бол баруун бүсийн эрчим хүчний хангамжийг бэхжүүлэх, найдвартай суурь эх үүсвэр бий болгох, цаашлаад сэргээгдэх эрчим хүчний томоохон эх үүсгүүрүүдийг хөгжүүлэх стратегийн дэд бүтэц болно гэдгийг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт хэлсэн үгэндээ дурдав.

3 cэтгэгдэлтэй
I play during my lunch breaks and this app handles everything without skipping a beat. The game load times are incredibly fast and I actually won a nice bonus round last Tuesday that hit my account right away. This is easily my daily go to d55137app
The slot games here are top notch and the payout speed is honestly impressive. I used to struggle with slow withdrawals elsewhere but this platform handles everything seamlessly. It feels like a community where players are truly valued. Just give it a try and you will see what I mean. dadu44slot
I have been checking this platform regularly and the content quality keeps getting better every month. The user experience is clean and the navigation makes it easy to find exactly what I need without wasting time. Updates come in fast and the whole service feels professional without being overly corporate. It is a reliable go to when I want accurate updates and a smooth browsing experience. thruay