Төрийн шагналт, Ардын уран зохиолч, яруу найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн бүтээл “Тусгаар тогтнол” шүлгийг нийслэлийн “Оюуны Ундраа” ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон Хэнтий аймгийн 18 сум, 4 тосгоны нийт 3333 сурагч өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд зэрэг уншлаа.
Нийслэлийн ерөнхий боловсролын “Оюуны Ундраа” сургууль, Хэнтий аймгийн ЗДТГ, Боловсролын газар хамтран зохион байгуулсан энэхүү хөтөлбөрийг НИТХ, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс дэмжин хэрэгжүүллээ.
Хүүхэд залууст эх орноо хайрлах сэтгэл, түүх соёлоо дээдлэх үзэл санааг төлөвшүүлэх, тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэ цэн, утга учрыг ойлгуулах эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой энэхүү хөтөлбөр 10 дахь жилийнхээ ойтой золгож буйгаараа онцлог юм. Өнөөдрийн арга хэмжээг НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа, Л.Хосбаяр нар нээж үг хэллээ.
Тус хөтөлбөрийг 2027 онд албан ёсоор нээж, хэрэгжүүлэх эрхийн шилжин явах цомыг Дорнод аймгийн ИТХ-ын дарга Т.Цолмонд албан ёсоор гардууллаа.

2 cэтгэгдэлтэй
Mass comment blasting: $10 for 100k comments. All from unique blog domains, zero duplicates. I will provide a full report and guarantee Ahrefs picks them up. Email mailto:helloboy1979@gmail.com for payment info.If you received this, you know Ive got the skills.
香港服务器,4G8核18M宽带80G硬盘,只要一元钱!网址:host.993899.com