Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах, хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 2026 оны 3 дугаар сарын 24-ний өдөр анхны хуралдаанаа хийлээ.
Хууль зүйн байнгын хорооны дэргэд байгуулагдсан тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин ахалж байгаа бөгөөд хуралдааны эхэнд ажлын хэсгийн бүтэц, бүрэлдэхүүн, холбогдох байгууллагуудаас ирүүлсэн судалгаа, мэдээллийг танилцууллаа. Тус хуралдаанаар үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэн баталж, цаашид мэргэжлийн байгууллагуудын төлөөллийн санал, байр суурийг сонсох, улмаар ирэх долоо хоногт уг асуудлаар онол, практикийн нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулахаар тогтлоо.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах шаардлагатай хэд хэдэн суурь асуудлыг ажлын хэсгийн ахлагч онцлон тэмдэглэв. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан “худал мэдээлэл тараах” гэмт хэргийн хохирогчоор төрийн байгууллагыг тогтоож байгаа нь ардчилсан Үндсэн хуулийн үзэл баримтлалтай нийцэхгүй болохыг дурдлаа. Төрийн нэр хүндийг хамгаалах нэрийдлээр иргэний үг хэлэх эрх чөлөөг хязгаарлах, улмаар төр иргэдийн эсрэг гомдол гарган эрүүгийн хариуцлага хүлээлгэх практикийг таслан зогсоох шаардлагатайг онцлов.
Орчин үеийн Үндсэн хуулийн эрх зүйн ойлголтоор “нэр төр, алдар хүнд” (dignity) нь зөвхөн хувь хүнд хамаарах үнэт зүйл бөгөөд төр өөрөө ийм утгаар хохирогч байх боломжгүй гэж үздэг. Иймд хуулийн төслийн үг, өгүүлбэр бүрийг Үндсэн хуулийн суурь зарчимд нийцүүлэн нягт нямбай боловсруулах шаардлагатай хэмээв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

6 cэтгэгдэлтэй
Yo, PH646Download, legit download spot! Fast and reliable downloads? Yes please! Check ’em out at ph646download. Solid choice, mga tol!
Gamepk? Sounds like a portal for all things gaming! Time to see what gems I can find here and level up my gameplay. gamepk
GK999game… alright, worth a look! Wondering if they got any unique titles. Searching for some fresh adventures now. gk999game
Thinking about trying jogar blaze tonight. Is it worth the hype? Maybe I’ll win some money for a picanha. Fingers crossed! jogar blaze
What’s up, found out ‘888 bet aposta grátis’ is really cool now. Great selection of games and easy to browse. Let’s explore 888 bet aposta grátis and feel them
Looking for the vipph apk? Gotta be careful out there where you download from! Might be worth checking this official source first: vipph apk