Өмнөговь аймгийн 2025 оны 9 алдартан шалгарлаа

newslifemn 9 цагийн өмнө

Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл хуралдаж Өмнөговь аймгийн 2025 оны “Есөн алдартан”, аймгийн ИТХ-ын “Шилдэг хороо”, “Тэргүүний сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал”-ыг тус тус шалгарууллаа.
2025 ОНЫ АЛДАРТНААР:
• Шилдэг төрийн албан хаагч – Алтантөрийн Өсөхжаргал (Онцгой байдлын газрын аврагч, гал сөнөөгч)
• Шилдэг эрүүл мэндийн ажилтан – Дөрвөлжингийн Өлзийсайхан (Ханбогд сумын Эрүүл мэндийн төвийн эх барих, эмэгтэйчүүдийн их эмч)
• Шилдэг боловсролын ажилтан – Жамцангийн Оюунцэцэг (Даланзадгад сумын ЕБС-ийн 3 дугаар сургуулийн түүх, нийгмийн ухааны багш)
• Шилдэг авьяастан – Эрхэмбаатарын Цогтбаяр (Хөгжимт жүжгийн театрын гоцлол дуучин)
• Шилдэг ажилчин – Гантөмөрийн Оргил (Монголын шатрын холбооны удирдах зөвлөлийн гишүүн)
• Шилдэг малчин – Цэрэндэжидийн Одбаяр (Даланзадгад сумын 5 дугаар багийн малчин)
• Шилдэг бизнесмен – Намдагийн Хүрлээ (Говь түрүү ХХК-ний захирал)
• Шилдэг бүтээн байгуулалт – “Аглут Грийн Гоби” ХХК
• Шилдэг хөрөнгө оруулагч – “Солид Партнерс” ХХК тус тус шалгарлаа.
Мөн Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Шилдэг хороогоор “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, уул уурхайн хороо”, Тэргүүний сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагаар Даланзадгад, Сэврэй, Гурвантэс сумдын ИТХ тодорлоо.