НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Д.ИХБАЯР: Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 онд НҮБ-ын индэр дээрээс Монгол Улс тэрбум мод тарина гэж зарласан. Үүнээс Нийслэлд 120 сая мод тарина гэдгийг холбогдох албаныхан нь амласан. Гүйцэтгэлийг нь харахаар 4 сая 63 мянган мод тарьсан, гүйцэтгэл 100 хувь гэжээ. Ямар шалгуур үзүүлэлтээр тооцсон бэ. 2030 он гэхэд бид 120 сая мод тарих ёстой. Энэ жил хэдэн мод тарихаар төлөвлөсөн бэ гэдгийг Байгаль орчны газраас асууя.
Хоёрдугаарт, 2021-2025 онд нийт 528.4 га талбайд ойн нөхөн сэргээлт хийжээ. Ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн хүрээнд 528 га талбайд хэдэн мод тарив. Өчигдөр Түргэний голын цэцэрлэгт хүрээлэн-Инчоны цэцэрлэгт хүрээлэнд ажиллалаа. Энд жил бүр иргэд мод тарьдаг. Энэ онд нэмэлт мод тарих газаргүй болжээ. Газрын алба, Байгаль орчны газраас үүнд хариулт өгөөч. Энэ газрыг сунгах боломжтой юу. Цаашид иргэд бүх нийтээр мод тарихдаа хаана очиж тарих вэ. Нийслэлд бий болгосон долоон байршилд зай талбай бий юү. Хэрвээ байхгүй бол газрыг нь хэрхэн яаж нэмэх вэ.
НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗРЫН ДАРГА Н.МӨНХБАЯР
-Өнөөдрийн байдлаар 4 сая мод тарьсан. 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Инчоны цэцэрлэгт хүрээлэнд нийт 200 га-д мод тарихаар газрыг нь нэмэгдүүлж батлуулсан. Хан-Уул дүүргийн 14-р хорооны нутаг Түргэний аманд 38 га талбайд мод тарих боломжтой, мөн хэсэгт буюу замынхаа зүүн талд 100 га-д мод тарих боломжтой газар бий.

0 cэтгэгдэлтэй