Монгол Улс шинэ ардчилсан Үндсэн хуулиа баталсаны 34 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хууль тогтоогчдод зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр /2016.01.13/ Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болов.
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбоо хамтран зохион байгуулсан уг арга хэмжээнд анхны Ерөнхийлөгчөө сонгож, Улсын Бага Хурлаа байгуулж, төрийн тогтолцоо байгууламжийг өөрчилж, Төрийн сүлдээ залж, нийгмийг цоо шинэ замаар замнах хөгжих бодит нөхцөл, хөрс суурийг тавьсан, хүний эрхийг дээдэлсэн шинэ ардчилсан Үндсэн хуулийг тогтоон баталсан Ардын Их Хурал болон Улсын Бага Хурлыг төлөөлж 80 гаруй эрхэм хүрэлцсэн ирсэн юм.
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал хүндэтгэлийн арга хэмжээг нээж хэлсэн үгийнхээ эхэнд Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн баярын мэндийг дэвшүүлээд ардчилсан шинэ Монгол Улсын Үндсэн хуулийг тогтоогчид гэх алдар нэр, хүндэтгэл, гавьяа, гагцхүү Ардын Их Хурлын депутат болон Улсын Бага Хурлын гишүүдэд хамаарна гэдгийг онцлон тэмдэглэв.
Тэрбээр 1991 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Ардын Их Хурлын II хуралдааны тэмдэглэлээс эш татаж, “БНМАУ-ын Ардын Их Хурлын дарга Жамбын Гомбожав гуай Шинэ Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж батална гэдэг нь манай ард түмнээс депутат та бидэнд олгосон хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үүрэг мөн. Хэрвээ үүргээ амжилттай биелүүлж чадвал энэ хувь заяандаа бид баярлаж, бахархаж явах бүрэн эрхтэй болно” гэсэн байдаг. Өнөөдөр энэ үг биеллээ олж, гавьяат үйлсээрээ бахархах, хүндлэгдэх бүрэн эрхийг үндсэн хууль тогтоогчид та бүхэн хойч үеэсээ аваад байна гэлээ.
Монголын ард түмний түүх, уламжлал, өв соёл, эрхэмлэл бэлгэдэл, эрмэлзэл тэмүүлэл, эрхэм зорилгыг багтааж шингээсэн улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, төрийн байгууламж, засаглах эрхийн хуваарилалт, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан шинэ Үндсэн хуулийг батлан даяар олноо зарлан тунхагласан эзэд болох үндсэн хууль тогтоогчдоос хожим Монгол Улсын төрийн тэргүүн, хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын тэргүүнүүд, Улсын Их Хурал, Засгийн газар, Үндсэн хуулийн цэцийн гишүүд, төр нийгмийн зүтгэлтнүүд, шинжлэх ухаан, урлаг, соёл, боловсрол, бизнес, үйлдвэр үйлчилгээ, хөдөө аж ахуй зэрэг салбар бүрийн манлайлагчид, хөдөлмөрийн баатрууд, алдар гавьяатнууд олноороо төрөн гарсныг Улсын Их Хурлын дарга онцолж байлаа.
Мөн Улсын Их Хурлын даргаар сонгогдоод удаагүй байгаа ч, нэн тэргүүнд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудыг Үндсэн хуультай нийцэж байгаа эсэхэд нийцлийн шинжилгээ хийх ажлыг эхлүүлснийг тэрбээр онцлохын зэрэгцээ цаашид парламентаас батлан гаргаж байгаа хууль тогтоомжуудаа Үндсэн хуульд нийцүүлэх чиглэлээр дэвшилтэт ажлуудыг хийж, хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийлэв.
Дараа нь Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооны гүйцэтгэх захирал П.Энхсайхан үг хэлсэн. Тэрбээр “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийн хүрээнд Улсын Их Хурал түүний Тамгын газраас олон талын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг дурдаад Ардын Их Хурал болон Улсын Бага Хурлын гишүүдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлж байгаад Улсын Их Хурлын даргад онцгойлон талархал илэрхийлэв. Үндсэн хуулиа баталсан Ардын Их Хурлын 430 депутатаас өнөөдөр энх тунх байгаа 195 нь үлдсэн бөгөөд тэдний 80 гаруй хувь нь 70-аас дээш настай болсныг онцолж, эдгээр ахмадуудынхаа нийгмийн асуудалд анхаарал хандуулахыг хүслээ.
Үргэлжлүүлэн Улсын Бага Хурлыг төлөөлж Ж.Бямбадорж үг хэлэв. Тэрбээр Үндсэн хууль гэдэг гарчиг тавихаас эхлээд Б.Чимэд гуайн удирдлаган дор та бүхэнтэйгээ хамтран ажиллаж байснаа их хувь заяа гэж бахархаж явдгаа дурсаад жилээс жилд цөөрч байгаа эдгээр хүмүүсээ цуглуулж, халуун сэтгэлийг нь хөдөлгөж, баярлуулж буйд гүнээ талархаж байгаагаа илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

6 cэтгэгдэлтэй
Scratch cards are such a fun, quick thrill! Thinking about online platforms like bunny casino, it’s cool how they’re making gaming accessible & secure for players, especially with identity verification steps. Definitely a modern take on entertainment! ✨
Slots are so much fun, but understanding the basics really helps! I noticed kkkkph777 app offers a smooth experience, especially with those quick GCash deposits – a big plus for us in the Philippines! It’s great to see platforms making it easy to play.
Yo, JILIMKCasino is worth checking out! They have a user-friendly platform and a good range of games. I won a few bucks on the slots. Give it a shot and see what you think. Head over to jilimkcasino.
Kebetbet’s not bad at all, bro! Quick payouts and some decent games. Give it a shot, you might get lucky kebetbet
Download the 890betapp, it’s surprisingly good! Smooth performance and they’ve got some nice promos running. Worth the download 890betapp
Com o GB WhatsApp, os usuários podem explorar ferramentas exclusivas que não estão disponíveis na versão padrão. Entre os destaques estão temas personalizados, envio ampliado de arquivos e opções avançadas de segurança, tornando a comunicação mais prática e adaptada às necessidades individuais.