Боловсролын сайд П.Наранбаяр Монголын хувийн их, дээд сургуулиудын холбооны удирдлагуудтай уулзав

newslifemn 2025-12-5

Боловсролын сайд П.Наранбаяр Монголын хувийн их, дээд сургуулиудын холбооны удирдлагуудтай уулзаж, дээд боловсролын тухай хууль болон холбогдох журам, бодлогын хэрэгжилтийн хүрээнд тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэв.
Хувийн дээд боловсролын сургалтын байгууллагын төлөөллүүд төрийн бодлого, дэмжлэг, эрх зүйн орчны боловсронгуй байдал, дээд боловсролын чанарын баталгаажуулалт, элсэлтийн журам болон босго оноо, Боловсролын зээлийн сангаас олгож буй зээл, тэтгэлэг зэрэг чиглэлээр санал хүсэлтээ илэрхийлж, холбогдох зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай байгаа талаар ярив.
Сайд П.Наранбаяр өмчийн хэлбэр үл хамааран их, дээд сургуулийг тэгш дэмжих, академик эрх чөлөөг хангах зарчмыг баримтлахаа онцолж, цаашид сургуулиудыг чиглэл, онцлогоор нь ангилан хөндлөнгийн үнэлгээ, эрэмбэ тогтоох тогтолцоо нэвтрүүлэх, элсэлтийн босго оноог үе шаттай нэмэгдүүлж чанартай элсэгч бэлтгэх бодлого хэрэгжүүлэхээ илэрхийллээ.