“Монгол ур чадвар 2025” тэмцээний хоёр дахь шат эхэллээ.
Боловсролын сайд П. Наранбаяр уг тэмцээнийг нээж “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын сургалтын орчныг шинэчлэх, орчин үеийн тоног төхөөрөмжөөр ханган материаллаг баазыг бэхжүүлэх, мэргэжлийн багш нарын ур чадварыг дээшлүүлэх, олон улсын туршлага судлах, Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцоход тасралтгүй дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаа төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод, сургалтын байгууллагууд болон энэхүү тэмцээнийг зохион байгуулахад хамтран ажиллаж байгаа бүхий л талуудад талархлаа илэрхийлье” гээд тэмцээнд өрсөлдөж байгаа нийт багш, суралцагчдад амжилт хүслээ.
Барилгын өрөг угсралт, мужаан, сантехник, тогооч, цахилгаан, гагнуур, токарь, график дизайн, хэрэглээний программ зэрэг мэргэжлээр мэргэжлийн ур чадвараа сорьж, шалгарсан өрсөлдөгчид гурав дахь шатны тэмцээнд оролцон ур чадвараа дахин сорих юм.
“Монгол ур чадвар 2025” тэмцээний үндэсний ялагч болсон багш, суралцагчид 2026 оны 09 дүгээр сарын 22-27-ны өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулагдах “Дэлхийн ур чадвар” тэмцээн оролцох эрхээ авна.

3 cэтгэгдэлтэй
Yo, if you’re looking for a VIP experience, bet vip might be your thing. They kinda roll out the red carpet. See if the perks are worth it for you at bet vip.
So I stumbled across jljl63, give it a look, you might enjoy it. Not my favorite, but not the worst either. Give jljl63 a fair shot, you know?
Yo, heard about QQBet88? Thinking of checkin’ it out myself, see if it’s legit. Anyone got any inside scoop? qqbet88