Д.Гантулга: 2026 оноос багш нарын цалинг 50 хувиар нэмэхийг дэмжиж байгаа

newslifemn 2025-12-19

Боловсролын дэд сайд Д.Гантулга Сонгинохайрхан дүүргийн 152 дугаар сургууль, 253 дугаар цэцэрлэгийн багш, ажилчидтай уулзаж, боловсролын шинэчлэл болон багшийн цалингийн бүтцийн асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр багш нар сүүлийн үед багш мэргэжлийн нэр хүнд буурч байгаад сэтгэл зовниж буйгаа илэрхийлж, энэ асуудлыг хэрхэн хамтран шийдвэрлэх талаар илэн далангүй ярилцав.
Дэд сайд багш нарын санал, байр суурийг бодлогын түвшинд тусган ажиллахаа онцолж, салбарын шинэчлэлийг багш нарын оролцоонд тулгуурлан хэрэгжүүлэх нь чухал гэлээ.