Өвлийн элсэлтийн шалгалт /2025.12.4/ эхэлнэ. Тодруулбал, Элсэлтийн шалгалт арванхоёрдугаар сарын 4-ны 10:00 цагт монгол хэлний хичээлээр эхэлж энэ өдөр түүх, англи хэлний хичээлийн шалгалтыг зохион байгуулах юм байна.
Харин арванхоёрдугаар сарын 5-нд хими, газарзүй, нийгмийн шалгалтуудыг авах бол 6-нд биологи, математик, орос хэл арванхоёрдугаар сарын 7-нд физик, монгол хэлний хичээлийн шалгалтыг тус тус зохион байгуулахаар төлөвлөжээ.
Өвлийн элсэлтийн шалгалтад ерөнхий боловсролын сургуулийн 10, 11, 12 дугаар ангид сурч байгаа хүүхдүүд хамрагдах боломжгүй. Харин 2025 оны зургадугаар сар болон түүнээс өмнө ерөнхий боловсролын сургуулийг төгссөн, их, дээд сургуульд орох хүсэлтэй сурагчид хамрагдах боломжтой.

1 сэтгэгдэлтэй
Hitclubvips, huh? Sounds kinda fancy! Been thinking about joining a VIP program to get some extra perks. Anyone here tried it out? Lemme know if it’s worth the subscription. Check it out yourself: hitclubvips.