Төв бүсийн аймгуудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

newslifemn 2025-11-27

“Төвийн бүсийн хамтын ажиллагаа” зөвлөгөөний үеэр Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран Төвийн бүсийн хэмжээнд нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх, гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх, харилцан туршлага солилцох хамтын ажиллагааг эхлүүлэх талаар хэлэлцэж, санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн зорилго нь Төвийн бүсийн хэмжээнд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцлийг тогтоож, хамтран нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ, хяналт шалгалт зохион байгуулж байх, тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр соён гэгээрүүлэх арга хэмжээг бүсийн хэмжээнд зохион байгуулах, салбар зөвлөлийн гишүүдийн хамтарсан сургалт, зөвлөгөөн, тэмцээн уралдаан зохион байгуулах, туршлага солилцох зэргийг тусгасан байна.
Санамж бичгийг Дархан-уул аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга А.Янжмаа, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Бат-Орхон, Төв аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Н.Энхболд нар үзэглэлээ.