Төв аймгийн ИТХ-ын ээлжит долоодугаар хуралдаанаар 2026 оны аймгийн төсвийг батална

newslifemn 2025-11-28

Төв аймгийн ИТХ-ын Зөвлөлийн ээлжит 7-р хуралдаан 11-р сарын 28-нд 100 хувийн ирцтэй хуралдлаа.
Хурлаар 14 асуудал хэлэлцэн холбогдох хороодод шилжүүлэв.
Үүнд:
-Төв аймгийн 2026 оны төсөв батлах тухай
-Орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүүгийн тайлан, статистик мэдээ нэгтгэн хөрөнгийн дүнг батлах тухай
-Хөрөнгө шийдвэрлэх тухай асуудлыг Хурлын Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороонд шилжүүллээ.
-2025 онд иргэнд өмчлүүлэх газрын төлөвлөгөөний биелэлт, 2026 онд өмчлүүлэх газрын хэмжээ байршил, зориулалт тогтоож санал уламжлах тухай
-2026 онд ойн сангаас бэлтгэх модны хэмжээ, хуваарь батлах тухай асуудлыг Хурлын Газрын харилцаа, байгаль орчны хороонд шилжүүллээ.
-Олон нийтийн цагдаагийн ажилтны орон тоог тогтоох тухай
-Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын хэрэгжилтийн тухай
-Гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай танилцуулга мэдээлэл
-Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай-(“Мал эмнэлгийн дархлаажуулалтын үйлчилгээний хөлсний тарифыг шинэчлэн батлах тухай” 2025 оны 09-р сарын 17-ны өдрийн Тавдугаар Хуралдааны 32 дугаар тогтоол)
-Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай-(Аймгийн ИТХ-ын 2024 оны 07-дугаар сарын 01-ний өдрийн XX хуралдааны 07 дугаар тогтоол Заамар сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай)
-Сүм хийдийн зөвшөөрөл хүссэн тухай
-Аймгийн ИТХ-ын 2025 оны тайланд дүгнэлт өгөх тухай асуудлуудыг Хурлын Хүний эрх, нутгийн удирдлагын хороонд хороонд шилжүүллээ.
-Аймгийн Боловсролын салбарын дунд хугацааны стратеги төлөвлөгөө батлах тухай асуудал Хурлын Нийгмийн бодлого, цахим хөгжлийн хороонд шилжүүлэв.
Төв аймгийн ИТХ-ын ээлжит долоодугаар хуралдааныг 2025 оны 12-р сарын 05-ны өдөр хуралдахаар тов тогтоолоо.