ТББХ: Цомхон чадварлаг төрийн албыг бэхжүүлэх шаардлагатай

newslifemn 1 цагийн өмнө

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2025.11.19/-ийн хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
 Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд үндсэн чиглэлийн засаглал, дижитал шилжилтийн асуудлаар гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.
 Байнгын хорооны гишүүд чадахуйн зарчимд суурилсан оновчтой чиг үүрэг, бүтэц бүхий цомхон, чадварлаг төрийн албыг бэхжүүлэх, ур чадварт суурилсан томилгоог төлөвшүүлэх, төрийн албан хаагчдын цахим ур чадварыг нэмэгдүүлэх, мэдээллийн чанарыг сайжруулах, өгөгдлийн дэд бүтцийг өргөжүүлэх зэрэг үндсэн чиглэлд туссан ажлуудаа үр дүнд хүргэхэд анхаарах шаардлагатай гэлээ.