
Баянгол дүүргийн прокурорын газар, Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газартай хамтран хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургууль, коллежийн нэгдүгээр курсийн оюутнуудад 2025 оны 9 дүгээр сарын 03-наас 05-ны өдрүүдэд сургалт зохион байгууллаа.
Сургалтаар оролцогч байгууллагуудаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэргийн хохирогч, холбогдогч болохоос өөрийгөө болон бусдыг хамгаалах чиглэлээр хууль эрх зүйн мэдээлэл, прокурорын байгууллагын чиг үүрэг, эрх зүйн хамгаалалтын талаар танилцуулж, оюутан залуусын сонирхсон асуултад хариулт өгсөн байна.
Сургалтад Монголын Үндэсний Их сургууль, Мандах их сургууль, Хүрээ дээд сургууль, Сант дээд сургууль, Политехникийн коллеж, Барилгын коллежийн нэгдүгээр курсийн 1400 гаруй оюутан оролцсон байна.
0 cэтгэгдэлтэй