
Баянгол дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хуралдлаа.
Баянгол дүүрэг 260 мянган гаруй хүн амтай, баар цэнгээний газар, их, дээд сургууль, нийтийн байр ихтэй, олон дүүрэгтэй хиллэдэг, худалдааны төв, зах олонтой тул гэмт хэрэг, зөрчил, дуудлага гомдлын тоо өндөр байдаг.
Орчин цагт нийгмийн хөгжилтэй хамт гэмт хэргийн шинж, төрөл өөрчлөгдөж байгаа тул зөвхөн хууль сахиулагч бус, иргэн бүрийн оролцоо, хариуцлага, мэдлэг чухал юм. Бид иргэн бүрийн аюулгүй, амар тайван амьдрах эрхийг хамгаалах, хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ажиллаж байгаа.
Гэмт хэрэг бол ганц хувь хүний асуудал бус, нийгмийн нийтлэг асуудал учраас төр, иргэн, төрийн болон төрийн бус байгууллагууд уялдаа холбоотой ажиллах шаардлагатай асуудлуудаар хуралдлаа.
0 cэтгэгдэлтэй