“Хууль бидний нүдээр” гар зургийн уралдааны шилдгүүд тодорлоо

newslifemn 2025-04-29

Өсвөр насны хүүхдүүдийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, соёл урлагийг дэмжих зорилгоор БГД-ийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл“Хууль бидний нүдээр” сэдэвт гар зургийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа.
Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах, дунд ангийн сурагчдын дунд зохиогдсон уралдаанд 350 гаруй бүтээл ирснээс шилдгүүд тодорлоо.
Уралдааны шүүлтийн ажиллагаа хоёр үе шаттайгаар явагдаж:
• Эхний шатанд бүх бүтээлийг анхан шалгуураар шүүж шилдэг 30 бүтээлийг тодруулсан.
• Хоёрдугаар шатанд тэдгээр бүтээлүүдийг нарийвчилсан үнэлгээний дагуу байр эзлүүлжээ.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд:
• МУСТА, уран зургийн зураач Б.Далай-Эрдэнэ
• “МооД” брендийн үүсгэн байгуулагч, дизайнер З.Даваажаргал
• Уран бүтээлч, барималч, судлаач О.Оюундэлгэр нар ажиллав.
Шүүлт хийхдээ бүтээлийн сэдэвтэй нийцсэн байдал, уран сэтгэмж, гүйцэтгэлийн чанар, сэтгэл хөдлөл төрүүлэхүйц байдал, насны онцлогт нийцсэн байдал зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан үзжээ.
ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮД:
 Ахлах анги:
– Б.Лхагвадулам – Сэмтгэмж сургууль
– Ч.Доржханд – Ган замын 20-р сургууль
– Г.Хулангоо – Эрдмийн өргөө
– Б.Сугарнаран – 146-р сургууль
 Дунд анги:
– Т.Тэнүүн – 73-р сургууль
– У.Билгүүн – Сэмтгэмж сургууль
– Д.Бишрэлт – Шинэ эхлэл
– М.Баянмөнх – Ган зам 20-р сургууль
 Уралдаан нь хүүхдүүдийн уран сэтгэмж, хууль зүйн мэдлэгийг хөгжүүлэхэд чиглэсэн бүтээлч арга хэмжээ боллоо.