
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв “Хавдрын төв”-ийн нээлтээ хийлээ. Тус хавдрын төв нь хими хөнгөвчлөх эмчилгээний хүрээнд ажилладаг тасаг байсан бол өдгөө 10-д төрлийн хавдрын эмчилгээ мэс ажилбар, хавдрыг хожуу шатанд нь эмчлэх, нөхөн сэргээх, сувилах, хавдраас урьдчилан сэргийлдэг, эрт илрүүлдэг, хорт хавдраар өвчилсөн, оношлогдсон тохиолдол бүрт шаардлагатай төрийн үйлчилгээг цогцоор үзүүлэх төвийн хэмжээнд үйл ажиллагаагаа төлөвлөн ажиллаж байна.
Шинээр нээгдэж буй Хавдрын төв нь хавдрын хими эмчилгээний төрөлд HIPEC (Hyperthermic Intraperitoneal Chemotherapy) эмчилгээг Монгол улсад нутагшуулан, хавдрын хожуу үеийн тусламж үйлчилгээг сайжруулан, үйлчлүүлэгчдийн амьдралын чанарыг дээшлүүлэх юм.
Тус Эмнэлэг нь 2008 оноос амбулаторийн тусламж үйлчилгээ чиглэлээр хавдрын тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн бөгөөд 2018 онд 10 ортой хими, хөнгөвчлөх эмчилгээний тасагтай болсон. Хавдрын тусламж үйлчиилгээний төвлөрлийг сааруулах, чанар хүртээмжийг сайжруулах, Салбарын бодлогыг хэрэгжүүлэх, ЭМСайдын үүрэг, даалгаврыг биелүүлэх ажлын хүрээнд 2025 оны 04 сарын 30-ны өдөр “Хавдрын төв”-ийг шинээр зохион байгуулан нээлтээ хийлээ.
0 cэтгэгдэлтэй