Төв аймгийн шилдэг төгчигчид цом, батламжаа гардан авлаа

newslifemn Өчигдөр

Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр бүрэн дунд боловсрол эзэмших хугацаандаа мэдлэг чадвартай, хүнлэг иргэн болон төлөвшиж, үе тэнгийнхнээ манлайлан, сурлагын өндөр амжилт гаргаж, Төв сайхан нутаг, төрөлх сум сургуулийнхаа нэр алдрыг өндөрт өргөн энэ хичээлийн жилд 12 дугаар ангиа төгсөж байгаа төгсөгчдөд аймгийн Засаг даргын нэрэмжит “ШИЛДЭГ ТӨГСӨГЧ” цом батламжийг хадгалуулав. Шагналыг аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр, ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, ХГБХХГ-ын дарга М.Буянхишиг, Зуунмод сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Б.Хатанбаатар нар гардуулан өглөө.
1. ЗУУНМОД СУМЫН ХҮМҮҮН ЦОГЦОЛБОР АХЛАХ СУРГУУЛИЙН 12А АНГИЙН СУРАГЧ ЗОРИГООГИЙН БАДАМЛЯНХУА /2022 оны УТО-ийн II даваанд “Газар зүй” хичээлээр 2 дугаар байр, 2023 оны УТО-ийн II даваанд “Мэдээллийн технологи” хичээлээр 3 дугаар байр, 2024 оны УТО-ийн II-ийн даваанд “Газар зүй” хичээлийн төрлөөр анги дэвшин оролцож 2 дугаар байр, 2025 оны УТО-ийн II даваанд “Нийгэм судлал” хичээлээр оролцож 1 дүгээр байр эзлэн УТО-ийн III-ийн даваанд оролцох эрхээ авсан, 2025 оны УТО-ийн III-ийн даваанд “Нийгэм судлал” хичээлээр оролцож 2 дугаар байр тус тус эзэлсэн амжилтаар “Шидэг төгсөгч”-өөр шалгарлаа. Тэрээр 8 дахь жилдээ “Ангийн дарга” хийж байгаа бөгөөд 2025 оны ХЦС-ийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнагдсан/
2. ЗААМАР СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 12А АНГИЙН СУРАГЧ ЦЭРЭНДАВААГИЙН ДҮҮРИЙМАА /2024 оны УТО-н математикийн хичээлээр 2 дугаар байр, 2025 оны Төв математик олимпиадын 2 дугаар байр, 2025 оны Хөвсгөл аймагт зохион байгуулагдсан математикийн олимпиадад 2 дугаар байр, 2025 оны Мини ЭШ математик түргэн бодолтын 3 дугаар байр эзэлсэн амжилтаар “Шилдэг төгсөгч”-өөр шалгарлаа. Тэрээр Монголын хүүхдийн ордны “Эрдэм алтан медаль”-иар мөн шагнагджээ/
3. ЗУУНМОД СУМЫН ХҮМҮҮН ЦОГЦОЛБОР АХЛАХ СУРГУУЛИЙН 12Е АНГИЙН СУРАГЧ НАРАНХҮҮГИЙН ЦЭРЭНЛХАМ /2025 оны “Улсын Химийн 31 дахь Төрөлжсөн Олимпиад”-ын 2-ын даваанд Мөнгөн медаль, Заамар сумын Засаг даргын нэрэмжит “Эх хэл бичгээ эрхэмлэн дээдэлье” анхдугаар олимпиадын Мөнгөн медаль, 2025 оны “Улсын төрөлжсөн химийн олимпиад”-ын 2-ын даваанд Алтан медаль, 2025 оны “Улсын химийн 34-р олимпиад”-аас хүрэл медаль хүртсэн амжилтаар “Шилдэг төгсөгч”-өөр шалгарлаа/
4. БОРНУУР СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 12Б АНГИЙН СУРАГЧ ХУВЬЗАЯАГИЙН ОТГОНТЭНГЭР /Төв аймгийн цана, дугуйн өсвөрийн шигшээ баг, Төв Ургац багийн тамирчин дугуйн спортын мастер тэрээр 2024 оны уулын дугуйн болон засмал замын дугуйн улсын аварга, 2024 оны аймгийн Шилдэг тамирчин, 2024 онд уулын дугуйн чансаа оноогоор 1 дүгээр байрт шалгарч Монгол улсын шилдэг эмэгтэй тамирчнаар өргөмжлөгдсөн. 2025 онд Тайланд улсын Бангког хотод болсон засмал замын дугуйн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай уралдаж, шагналт 6 дугаар байр, Вьетнам улсад зохион байгуулагдсан засмал замын дугуйн олон улсын тэмцээнд амжилттай оролцсон, 2025 оны уулын дугуйн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай уралдаж Алтан медаль хүртсэн амжилтаар “Шилдэг төгсөгч”-өөр шалгарлаа/
5. ЗУУНМОД СУМЫН ХҮМҮҮН ЦОГЦОЛБОР АХЛАХ СУРГУУЛИЙН 12А АНГИЙН СУРАГЧ ҮРЖИНГИЙН МӨНХЧИМЭГ /Төв аймгийн чөлөөт бөхийн өсвөрийн шигшээ Төв-Арж багийн тамирчин чөлөөт бөхийн спортын мастер тэрээр 2024 онд Иордан хотын Амман хотод зохион байгуулагдсан Ази тивийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээний 61 кг-ын жинд амжилттай оролцож 5 дугаар байр, Хонконг улсад зохион байгуулагдсан чөлөөт бөхийн олон улсын тэмцээний 61 кг-ын жингийн аварга, 2025 оны насанд хүрэгчдийн Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнд 57 кг-н жинд Хүрэл медаль, 2025 оны U-20 насны Монгол улсын аварга шалгаруулах тэмцээний 57 кг-н жинд Алтан медаль, 2025 оны 3-р ранкийн оноо олгох тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох эрхийг авсан амжилтаар “Шилдэг төгсөгч”-өөр шалгарлаа. Одоо олон улсын хэмжээний мастер, дасгалжуулагч Л.Энхбаярын удирдлагад бэлтгэл сургуулилтаа хийсээр байна/
6. ЭРДЭНЭ СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 12А АНГИЙН СУРАГЧ МАЙЦЭЦЭГИЙН СУВД-ЭРДЭНЭ /Төв аймгийн Тэшүүрийн өсвөрийн шигшээ багийн тамирчин спортын дэд мастер тэрээр 2024 он Сингапур улсад зохион байгуулагдсан Ази тивийн аварга шалгаруулах гүйлтийн тэшүүрийн тэмцээнд амжилттай оролцож шагналт 6 дугаар байр, 2025 онд зохион байгуулагдсан Монголын хүүхдийн спортын өвлийн VIII их наадамд амжилттай оролцож 1500, 3000, 5000 м-ын зайн уралдаанд тэргүүн байр эзэлж Алтан медаль, нийлбэр дүнгээр Алтан медаль хүртсэн ба нийт 4 Алтан медаль хүртсэн, 2025 оны гүйлтийн тэшүүрийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээний 4 Алтан медаль, насанд хүрэгчдийн гүйлтийн тэшүүрийн улсын аварга шалгаруулах тэмцээний 3 Алтан медаль, 1 Мөнгөн медаль хүртсэн амжилтаар “Шилдэг төгсөгч”-өөр шалгарлаа/
7. ЗУУНМОД СУМЫН ХҮМҮҮН ЦОГЦОЛБОР АХЛАХ СУРГУУЛИЙН 12Б АНГИЙН СУРАГЧ НЯМХҮҮГИЙН ЛХАГВАЦЭНД /Хангайн бүсийн Бүжгийн спортын улсын тэмцээний “Хамтлаг” төрөлд 1 дүгээр байр, Хангайн бүсийн Бүжгийн спортын улсын тэмцээнд “Хос”-ын төрөлд 3 дугаар байр, “Dance sport for all” Латин, Стандарт төрлийн улсын аварга шалгаруулах тэмцээний Латин төрөлд 2 дугаар байр, “Уран хэлхээ-2023” Улсын аварга шалгаруулах цэнгээнт бүжгийн тэмцээний “Гранпри” шагнал болон “Шилдгийн шилдэг хамтлаг”-аар, “Уран хэлхээ” Олон улсын бүжгийн анхдугаар наадмын “Цэнгээнт бүжиг”-ийн төрөлд Н.Лхагвацэнд ахлагчтай “Хүслийн жигүүр-8” хамтлаг “ГРАНПРИ”, 2024 онд Бүгд найрамдах Солонгос улсад 23 дахь жилдээ уламжлал болгон зохиогдсон олон улсын хүүхэд залуучуудын урлагийн феставальд амжилттай оролцож “GIJAF” тэмдэгээр тус тус шагнагдсан амжилтаар “Шилдэг төгсөгч”-өөр шалгарлаа/
8. БАТСҮМБЭР СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 12Б АНГИЙН СУРАГЧ ЭРДЭНЭБААТАРЫН УРАНГОО /”Korea kactea international dance competition 2024” Олон улсын бүжгийн тэмцээнд “Үндэсний хамтлаг бүжиг”-ээр “Гранпри”, ”Korea kactea international dance competition 2024” Олон улсын бүжгийн тэмцээнд орчин үеийн хамтлаг бүжгээр Алтан медаль, ”SEOUL DANCE INTERNATIONAL”-2024 Олон улсын бүжгийн тэмцээнд “Үндэсний хамтлаг бүжиг”-ээр Хүрл медаль, ”SEOUL DANCE INTERNATIONAL”-2024 Олон улсын бүжгийн тэмцээнд орчин үеийн хамтлаг бүжгээр 4 дүгээр байр, CLICK THE STAR MONGOLIA” – “Click The Star” нь Америк, Франц, Герман, Бразил, Испани, Япон, Хятад, Энэтхэг, Вьетнам, Малайз, Монгол зэрэг 32 улсад тус тус 7 гишүүнтэй “Bling One” гэх ижил нэртэй охидын хамтлагийг хэлдэг ба онлайн сонгон шалгаруулалтаас шалгаран шилдэг 100 оролцогчийн нэг болж тусгайлан зассан тайзан дээр хаалттай сонгон шалгаруулалтад оролцсон амжилтаар “Шилдэг төгсөгч”-өөр шалгарлаа/
9. ЗУУНМОД СУМЫН ХҮМҮҮН ЦОГЦОЛБОР АХЛАХ СУРГУУЛИЙН 12А АНГИЙН СУРАГЧ ЭНХБАТЫН МИНЖИНЛХАМ /11 жил дараалан VIII түвшинд үнэлэгдсэн, 2021-2024 онуудад Аймгийн хүүхдийн зөвлөлийн тэргүүн, 2021-2024 онуудад Аймгийн хүүхдийн төлөө зөвлөлд хүүхдүүдийг төлөөлсөн ГИШҮҮН-ээр сонгогдон хүүхдүүдийн дуу хоолойг хүргэн ажиллаж байгаа бөгөөд 2022 оноос “Монголын хүүхдийн зөвлөл”-ийн Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдсан “ӨСВӨРИЙН ПАРЛАМЕНТ-2023” хөтөлбөрийг 2023-2024 онд амжилттай дүүргэж, 2024 онд Youth power GTD буюу байгальд ээлтэй залуусын чуулганд аймгаа төлөөлөн оролцсон. Төв аймгийн хүүхдийн XVI, XVI, XVIII, XIX чуулган, Охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулж “Listen to flowers” үйл ажиллагааг 4 дэх жилдээ санаачлан зохион байгуулсан. Түүнчлэн хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн үндэсний чуулганд Төв аймгийн хүүхэд багачуудыг төлөөлөн оролцож “Бидний эрх” сэдвээр илтгэл тавьсан ба 2024 онд Зуунмод хотын хүүхдийн зөвлөлтэй хамтран “Хайр гаригийн хүүхдүүд” тусгай хэрэгцээт хүүхэд рүү чиглэсэн үйл ажиллагааг 2 дахь жилдээ, Зуунмод хотын “Орон нутаг дахь бидний хөгжил” I,II чуулганыг зохион байгуулсан. 2024 онд “Найз байя” аяны Төв аймаг дахь үйл ажиллгааг чиглүүлэн удирдаж, 2024 онд ЗҮҮН АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН наадамд сайн дурын ажилтнаар ажиллаж Аравт ахалсан ахлагчийн үүргийг гүйцэтгэн ажилласан байна. 2024 онд “НОМЫН ХУР” чуулган, “ТӨВ-100 МАНЛАЙЛАЛ” чуулга уулзалт, “ТӨВ-100 аюулгүйн бугуйвч” үйл ажиллагаа, “Өв соёл бидний бахархал” үйл ажиллагаа, “NEXT WAVE” спортын наадмыг санаачлан зохион байгуулж, 2024 онд “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн хүрээнд ОУ-ын НАЙРАМДАЛ зусланд зохион байгуулагдсан тусгай хэрэгцээт хүүхдийн хөгжил оролцоог хангах үйл ажиллагаанд зочин илтгэгчээр оролцсон түүнийг Хүмүүн сургууль “2024 оны онцлох сурагч”-аар нэрлэжээ.