Бороо, гал, химийн бодист тэсвэртэй зэвэрдэггүй гангын үйлдвэр нээгджээ

newslifemn 2025-04-30

БНСУ-ын “DSP”  компани нь 1988 оноос эхлэн зэвэрдэггүй гангаар хийсэн шинэ бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлж, хэрэглэгчийн сэтгэл ханамжид нийцүүлэхийг зорин ажиллаж, судалгаа, шинжилгээний ажлыг тасралтгүй хийсээр иржээ.

Тэгвэл 27 жилийн туршлага, түүхтэй тус компани 2024 оны долдугаар сард Монгол Улсад “Ди Эс Пи Кореа панел” салбар копанийг нээсэн байна.

“DSP” КОМПАНИ НЬ:

Дэлхийн 14 улсад салбартай

БНСУ-д ДӨРВӨН үйлдвэртэй

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ДАВУУ ТАЛ:

Зэвэрдэггүй гангаар бүтээгдэхүүн хийн дэлхийд цор ганц технологитой

Энгийн зэвэрдэггүй ган бүтээгдэхүүнээс 10 дахин бат бөх

Гоёмсог өнгөтэй бөгөөд өнгөө удаан хадгалдаг

Бороо, гал, химийн бодис, бохирлолд тэсвэртэй

Мөн зэвэрдэггүй ган, төмөр болон хөнгөн цагаан зэрэг түүхий эдийг ашиглан барилгын гадна хавтан, дотор заслын хавтан, автомашин, гэр ахуйн цахилгаан бараа, металл өргөн хэрэглээний бараа гэсэн үндсэн чиглэлийн салбаруудад бүтээгдэхүүн нийлүүлэн үйлдвэрлэлээ явуулдаг.

“DSP” компани нь хамгийн анхны өндөр зэрэглэлийн вакум технологид суурилсан PVD (физик уурын хуримтлал) бүрэх технологоор гоёмсог өнгө болон бат бөх зэвэрдэггүй ган төмөр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Ийнхүү Монгол Улсад салбараа нээснээр хэрэглэгчдэд илүү чанартай, гоёмсог, өргөн сонголттой бүтээгдэхүүнийг борлуулагчийн нэмэлт зардалгүйгээр шууд гарт хүргэх боломжтой болжээ. Түүнчлэн барилгын гадна хавтангын нугалалтын үйлдвэрээ байгуулсан нь фасад угсралт гүйцэтгэлийн ажлыг хөнгөлж, хийгдэх хугацааг багасгаж давуу талтай ажээ.