“Олон улсын сансрын нисэгчдийн өдөр”-ийг тэмдэглэнэ

newslifemn 2025-04-10

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 12-ныг “Олон улсын сансрын нисэгчдийн өдөр” гэж зарласан. Эл өдрийг тохиолдуулан Улаанбаатар дахь Русский дом буюу РЦНК Сансрын нисэгчдийн өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Улаанбаатар дахь Русский дом буюу РЦНК-аас Сансрын нисэгчдийн өдрийг тохиолдуулан Олон улсын сансрын станц дээр ажиллаж буй сансрын нисэгчидтэй шууд холбогдож ярилцах аж. Мөн залуус Монгол Улсын анхны сансрын нисэгч Ж.Гүррагчаагаас сонирхсон асуултаа асууж, гарын үсгийг нь авч зураг даруулах боломжийг бүрдүүлнэ. Үүнээс гадна Сансрын DJ шоу, Сансрын сэдэвт сонирхолтой хөтөлбөр, тоглоомууд тоглуулж, Фуршет дэлгэх гэнэ.

Тус өдөрлөгт ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиков оролцох юм байна. Өдөрлөг орос, монгол хоёр хэл дээр явагдана. Тэмдэглэлт өдрийн арга хэмжээг “AIST GLOBAL” телевиз, Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яам, Россотрудничество агентлаг болон Буриад Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулах аж.