
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан: Шивээхүрэн боомтын хувьд 4.4 сая тонн хүчин чадалтай, нүүрс ачиж, буулгах 22 агуулахтай бөгөөд тус агуулахад 2.6 сая тонн нүүрсний үлдэгдэлтэй байна.
Нарийнсухайтын бүлэг орд дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн нийт олборлолтын хүчин чадал жилд 51 сая тонн бөгөөд өнгөрсөн онд 24 сая тонн нүүрс экспортолжээ.
Харин 2023 онд 19 сая тонн нүүрс экспортолж, нийт экспортын 27 хувийг бүрдүүлжээ. Шивээхүрэн боомтын зөвлөлөөс энэ жилийн хувьд өнгөрсөн жилийн нүүрсний экспортын биет хэмжээг бууруулахгүй хадгалах, улмаар 26 тонн руу хүргэхээр төлөвлөж байна.
0 cэтгэгдэлтэй