
Нийслэлийн Бизнес инновацын газар, Хүнсний эрүүл ахуйн зөвлөх үйлчилгээний Магнафлок ХХК, Дижитал Маркетингийн Юу Жи Си Глобал Партнерс ХХК-тай хамтран “Хүнсний нарийн ногооны хүлэмж, далайн гаралтай бүтээгдэхүүнийг дотооддоо бий болгох боломжийг бүрдүүлэх”, “Хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах, ашиглах”, “СӨБ болон ЕБС-ийн хүнс хангамжийн менежментийг сайжруулах, Нийслэл хотын хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэлтийн шийдэл боловсруулах” гэсэн 3 сэдвийн хүрээнд шинэлэг инновацын төслийг сонгон шалгаруулах хакатоны бүртгэл явагдаж байна.
Тус хакатонд багууд 3-5 хүний бүрэлдэхүүнтэй байх ба гишүүд стартапууд, оюутан, судлаач, сонирхогч гэх мэт төрөл бүрийн салбарын төлөөлөл оролцох боломжтой. Мөн оролцогч ганцаарчилсан бүртгэлд хамрагдах боломжтой. Ганцаарчилсан бүртгэлд хамрагдсан залуусыг зорилго болон чадвар дээр нь үндэслэн, гишүүн хайж байгаа багуудад хуваарилалт хийх юм.
I шат
Бүртгэлийн хугацаа: 2025.03.17-23
- Ганцаарчилсан бүртгэл: /Багт элсэх/ https://shorturl.at/W1ZBL
- Багийн бүртгэл: https://shorturl.at/rlfR8
II шат
Багуудын өгөгдөлтэй танилцах: 2025.03.21 (онлайн)
Шилдэг 10 багийг шалгаруулах: 2025.03.24 12:00-17:00
Багууд менторуудтай уулзах: 2025/03/27 (2-3 цагийн арга ворк шоп)
III шат
Эцсийн шалгаруулалт: 2023/03/29 Бүтэн өдөр
Шагналын сан: 9,000,000₮
3 сэдэв тус бүр: 3,000,000₮
Тэмцээнд оролцох багуудад амжилт хүсье!
НИЙСЛЭЛИЙН БИЗНЕС ИННОВАЦЫН ГАЗАР
0 cэтгэгдэлтэй