“In da house-3: Korea” кино гуравдугар сарын 6-наас кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болно

newslifemn 2025-03-5

БНСУ-ын уран бүтээлчидтэй хамтран зохион бүтээсэн “In da house-3: Korea” кино гуравдугаар сарын 6-наас кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болно.

Эл бүтээлд өмнөх хоёр ангид тоглосон жүжигчин Н.Баясаа, С.Батзориг, Г.Лхагвацэрэн, У.Цогтбаяр, Р.Сүхболд нарын уран бүтээлчдээс гадна Солонгосын А зэрэглэлийн жүжигчид Ги Жү Бун, Юн Жэ Мүн нарын алдартай уран бүтээлчид дүр бүтээсэн юм. Киноны нээлтэд оролцохоор БНСУ-ын уран бүтээлчид Монголд хүрэлцэн иржээ.

“In da house” адал явдалт, инээдмийн уран сайхны киног 2021 онд үзэгчдэд хүргэж байв. Уг киноны үйл явдал Эрүүгийн цагдаагийн хэлтсийн мөрдөгчид хууль бус гэмт бүлэглэлийн ардаас мөрдөх явцдаа өнгөлөн далдлалт хийж цуйвангийн газар ажиллуулж эхэлснээр өрнөж эхэлдэг.

Эл киноны уран бүтээлчид 2022 онд найруулагч Ц.Амартүвшиний найруулгаар “In da house: Come back” киног үргэлжлүүлэн бүтээж, олонд хүргэсэн юм.

Түүнчлэн “In da house-3: Korea” уран бүтээлийг БНСУ-ын CGV сүлжээ кинотеатруудад гаргахаар болжээ.