Монголд мэргэжилтэй, мэдлэгтэй залуус ажиллах орон зай хумигдсаар…

newslifemn 3 цагийн өмнө

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүдийг томилох асуудал хэлэлцэгдэв.

Ц.Бархас /УИХ-ын Төсвийн байнгын хорооноос нэр дэвшүүлсэн/

Б.Саруул /УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос нэр дэвшүүлсэн/

Л.Сонор /УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос нэр дэвшүүлсэн/

Ш.Хандсүрэн /УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос нэр дэвшүүлсэн/ нар нэр дэвшсэн.

ОНЦЛОХ НЬ: Л.Сонорыг Шадар сайд Т.Доржхандын хамаарал бүхий этгээд гэх мэссэжийг сүүлийн хоёр, гурван өдөр дамнан харлуулж, сэвснээр МАН, АН гишүүд томилгоог дэмжсэнгүй.

Чуулганы хуралдааны үеэрх байр, суурь:

Д.Амарбаясгалан, УИХ-ын дарга: Төрд олон жил ажиллаж байгаа туршлагатай залуучуудаа төр чиг үүргийнх нь дагуу томилдог. Энэ залуусаа бохир улстөртэй хутгаж, явцуу улстөр хийх шаардлага байхгүй!

П.Сайнзориг, УИХ-ын гишүүн: Санхүүгийн сектор эрүүл чанартай байж байж эдийн засаг солонгорно. Монгол Улсыг олон улсын томоохон хэлцлүүд дээр авч гарсан залуу байгаа юм. Өрийн бондуудыг хямд эх үүсвэрээр солих, олон улсын зах зээлээс хямд эх үүсвэр босгож ирэх, төсөвт дарамт учруулахгүйгээр өрийн удирдлагыг хийх зэрэг мэргэшсэн залууг улс төрийн өнцгөөр унагаж буйд харамсаж байна.

Түүнийг гүйцэтгэж буй ажил мэргэжлээр нь буюу Сангийн яамны санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн даргын хувиар Сангийн яамнаас дэвшүүлсэн байдаг.

Угтаа нэр дэвшигч Л.Сонор нь 1990 онд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай. 2008-2010 онд АНУ-ын Такома коммюнити коллежийд бизнесийн удирдлагын бакалавр; 2011-2014 онд АНУ-ын Вашингтоны их сургуулийг санхүү, бизнесийн удирдлагаар; 2021-2022 онд БНХАУ-ын Цинхуа их сургуульд төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ.

Тэрбээр 2015-2016 онд Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Өрийн удирдлагын хэлтсийн зөвлөх (Дэлхийн банк); 2017.01.-2017.09 Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Өрийн удирдлагын хэлтсийн гэрээт ажилтан; 2017.09-2018.04 Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Өрийн удирдлагын хэлтсийн мэргэжилтэн; 2018 оноос хойш Сангийн яамны Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн дарга, одоо Санхүүгийн бодлогын газрын даргаар ажиллаж байгаа юм байна.

Л.Сонор ФАТФ-ын саарал жагсаалтаас гаргах ажлын хэсгийг ахалж, ФАТФ дээр Монгол Улсыг хамгаалж, тайлагнаж уг жагсаалтаас хамгийн богино хугацаанд гарсан байдаг.

Мөн Ковид-19 нөлөөгөөр олон улсад Монгол Улсын зээлжих зэрэглэл унаад байсан үед Л.Сонор зээлжих зэрэглэлийг ахиулах тайлангуудад ажиллан Монгол Улсын зээлжих зэрэглэлийг Fitch агентлаг 2024.09.18-ны өдөр В тогтвортой байсныг B+ тогтвортой, S&P агентлаг 2024.10.04-ны өдөр В тогтвортой байсныг В+ эерэг, Moody’s агентлаг 2024.11.18-ны өдөр В3 тогтвортой байсныг В2 тогтвортой болгон тус тус сайжруулсан

Л.Сонорын анкетаас түүний ажил, мэргэжлийн туршлагыг доор дурдав.

Сангийн яамны нэрийн өмнөөс бэлдсэн, ажлын хэсэгт оролцсон хууль

  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн /шинэчилсэн найруулга/-2018 он
  • Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, 2018 он
  • Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, 2021 он
  • Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, 2021 он
  • Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хууль, 2023 он,
  • Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, 2024 он
  • Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, 2024 он
  • Үндэсний баялгийн сангийн тухай хууль,2024 он
  • Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, 2024
  • Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, 2024 он

Сангийн яамнаас боловсруулж, батлахад оролцсон төсөл, хөтөлбөр, дүрэм, журам

  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам, 2019 он
  • Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгийг сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө -2021 он
  • Санхүүгийн салбарын бодлогын арга хэмжээний төлөвлөгөө /2023-2024 /-2023 он
  • Үндэсний санхүүжилтийн нэгдсэн төлөвлөгөө /2024-2028/- 2024 он
  • Аймаг, нийслэлийн үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх журам 2024
  • “Засгийн газрын өрийн баталгааны дагуу байгуулах гэрээ, түүнд тавигдах шаардлага, авлага барагдуулах журам”
  • Эдийн засгийн хүндэрсэн үед боловсролын чанарыг сайжруулах төсөл – Нэмэлт санхүүжилт
  • Эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр 2
  • Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг /төсвийн дэмжлэг/
  • Эрдэнэбүрэний УЦС барих төсөл • Харилцаа холбооны салбар чанарын хүртээмжийг сайжруулах төсөл
  • Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг барих төсөл
  • Хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн үндэсний сүлжээ байгуулах төсөл
  • Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төсөл
  • Онцгой байдлын ерөнхий газрын агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах төсөл • Засгийн газрын 2024 оны зээллэгийн төлөвлөгөө

Монгол Улсын Засгийн газрын гадаад үнэт цаасыг олон улсын хөрөнгийн зах зээл дээр амжилттай арилжаалсан.

  • Дим сам $161.2m 2015 он
  • Мазаалай $500.0m 2016 он
  • Хуралдай $600.0m 2017он
  • Гэрэгэ $800.0m 2017он
  • Номад $600.0m 2020 он
  • Сенчири $1,000m 2021 он
  • Сенчири-2 $500m 2023он
  • Сенчири-3 $350.0m 2023 он

Түүнчлэн, 2024 онд эргэн төлөгдөх Хуралдай бонд, 2026 онд эргэн төлөгдөх Номад бондын тодорхой хэсгийг дахин санхүүжүүлэх өрийн зохицуулалтын арга хэмжээг амжилттай авч хэрэгжүүлсэн.

Сангийн яамыг төлөөлөн оролцсон олон улсын хурал, чуулганаас онцлох нь

  • Дэлхийн банк, Олон Улсын Валютын Сангийн жилийн уулзалт, Америкийн Нэгдсэн Улс, Вашингтон хот – 2024.10.21-26
  • Азийн хөгжлийн банкны жилийн уулзалт, Гүрж Улс, Тбилиси хот – 2024.05.02-05
  • Дэлхийн банк, Олон Улсын Валютын Сангийн хаврын уулзалт, Америкийн Нэгдсэн Улс, Вашингтон хот – 2024.04.17-19
  • Дэлхийн банк, Олон Улсын Валютын Сангийн хаврын уулзалт, Америкийн Нэгдсэн Улс, Вашингтон хот – 2023.04.15-20