Хүний эрхийн боловсролын урт хугацааны хөтөлбөр эхэллээ

newslifemn 2024-12-11

Хүний эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан УИХ даргын захирамжаар 15 гишүүнээс бүрдсэн ажлын хэсгийг ахлан Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд ажиллав. Мөн хүний эрхийн сургагч багшийн хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор Д.Бумдарь доктороор удирдуулсан 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй дэд ажлын хэсгийг байгуулан амжилттай ажиллалаа.
Энэ хүрээнд Хууль зүйн байнгын хороо, Хүний Эрхийн Дэд Хороо, Хүний Эрхийн Үндэсний комисс, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн хамтран ажиллаж 11 их сургуулийн 100 оюутанг сонгон шалгаруулж, сургагч багш болголоо.
Сургалт нь “Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөр”-ийг таниулах, мөн хүний эрхийн төлөв байдлыг сайжруулахад чиглэсэн бодлогын цогц арга хэмжээнүүдийг үе шаттай хэрэгжүүлэх эхлэл юм.