“Эрх чөлөөт нийгмийн үнэ цэн, хүний эрхийн мэдлэгийг түгээх” сургалт амжилттай зохион байгуулагдлаа

newslifemn 2025-01-4

Хүний эрхийн сургагч багшийн хөтөлбөрийн хүрээнд оюутан залуусад зориулсан “Эрх чөлөөт нийгмийн үнэт цэн, хүний эрхийн талаарх” сургалт амжилттай зохион байгуулагдлаа.
Сургалт нь оролцогчдод хүний эрх, эрх чөлөөний үнэ цэнэ, нийгэмд хэрэгжих нь, мөн түүнийг хамгаалах, дэмжих шаардлага болон үүрэг хариуцлагыг ойлгуулах зорилготой байв.
Тус сургалтаар хүний эрхийн үндсэн ойлголтууд, түүний бүхий л салбаруудын үйл ажиллагаанд нөлөөлөх үүрэг, эрх чөлөөтэй нийгмийн төлөвшилд оюутан залуусын оролцоо чухал гэдгийг онцлон тайлбарласан нь тэдний ирээдүйн мэргэжлийн болон нийгмийн амьдралд эерэг нөлөө авчрах юм.
Сургалт амжилттай зохион байгуулагдсан бөгөөд оюутнуудын хүний эрхийн мэдлэг, ойлголт өргөжсөн, эрх чөлөөний үнэт цэнийг мэдрэх чухал алхам боллоо.