Т.Доржханд: Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах гадна, дотоодын хөрөнгө оруулагчдын давалгаа үүсээд байна

newslifemn 2024-11-19

Эрчим хүчний салбарын бүтэц, зохион байгуулалт, засаглалын шинэчлэл болон зах зээлийн загваруудтай танилцаж, хэлэлцэв.
Шадар сайд, ЭХҮХ-ны дарга Т.Доржханд: Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах гадна, дотоодын хөрөнгө оруулагчдын давалгаа үүсээд байна. Олон нийт ч мөн эрчим хүчний салбарт засаглалын шинэчлэл хэзээ, яаж хийхийг хүлээж байна.
Олон нийтийн хүлээлтэд хариулт өгөх оновчтой шийдвэр гаргахад үндэсний хороо, салбарын оролцогч талууд зах зээлийн бүтэц, өрсөлдөөн хэрхэн үүсгэх болон бүтцийн өөрчлөлт хийх талаар шаргуу ажиллах шаардлагатай.
Хугацааны явцад Эрчим хүчний үндэсний хороог өргөтгөнө. Хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, ОУ-ын байгууллагуудын төлөөллөөр хүрээгээ тэлнэ.