Сэтгүүлч Н.Өнөрцэцэг хорих ангид өлсгөлөн зарлаад 48 цаг болж байна. Түүний биеийн байдал болон маргааш болох шүүх хурлын талаар Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч мэдээлэл өглөө.
Тэрбээр “Н.Өнөрцэцэгийн зүгээс арваннэгдүгээр сарын 4-ны өдрөөс өлсгөлөн зарласан. Одоог хүртэл 52 цаг юм идээгүй байгаа, эмч нарын үзлэг шинжилгээнд хамрагдсан. Шинжилгээгээр бөөрний архаг дутагдалтай, өлсгөлөн зарлахад эрсдэлтэй гэж дүгнээд өлсгөлөн зарлах хүсэлтийг хүлээж аваагүй. Гэхдээ Н.Өнөрцэцэг өөрийн хүсэлтээр юм идэхгүй байгаа. Би сая уулзсан, бөөр нь өвдсөн, хавантай, нойргүйдэлд орсон, биеийн байдал тааруу, тамирдсан байдалтай байна. Шүүх хурдыг нээлттэй явуулж өгөөч гэсэн ганцхан хүсэлттэй байгаа. Маргааш болох шүүх хуралд биечлэн оролцоно” гэв.
0 cэтгэгдэлтэй