Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIII дугаар хуралдаанаар Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох асуудлыг хэлэлцлээ.
Энэ удаа нийт 5.2 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэж авч байгаа юм. Эдгээр газрыг олон нийтийн эзэмшлийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд зориулна. Тухайлбал, Баянгол дүүрэгт 16 байршлын 2.71 га газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэж авч байна. Мөн Баянзүрх дүүрэгт 0.42 га, Сонгинохайрханд 2.06 га газрыг нийтийн эдэлбэр газарт тус тус бүртгэх юм. Эдгээрийн 2 байршилд нь хүүхдийн тоглоомын талбай, 6 байршилд тохижилт бүхий ногоон байгууламж, 13 байршилд авто машины зогсоолын тохижилтыг тус тус хийх аж.
2019-2024 онуудад Нийслэлийн ИТХ-ын 9 удаагийн тогтоолоор нийт 287 байршлын 293.56 га газрыг нийтийн эдэлбэрийн газарт бүртгээд байна.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ
0 cэтгэгдэлтэй