Улаанбаатар хотод жил бүрийн намар шинэ ургацын ногооны томоохон үзэсгэлэн худалдаа зохион байгуулагддаг. Эх сурвалжийн мэдээлснээр энэ жилийн хувьд есдүгээр сарын 23-наас эхлэн долоо хоногийн хугацаанд орон нутгийн тариаланч, ногоочид бүтээгдэхүүнээ борлуулах үзэсгэлэн худалдааг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Өнөөдрийн байдлаар нийслэлд 21 байршилд хүнсний ногооны худалдаа зохион байгуулж байгаа билээ. Тэднийг хэрхэн зохицуулдаг талаар УБЗАА-наас тодруулахад “Ногооны худалдаачид нийтийн эзэмшлийн талбайд түрээс төлдөггүй бол хувийн эзэмшлийн газарт түрээс төлдөг.
Хэрэв нийтийн эзэмшлийн талбайд асар барьж, ногооны худалдаа зохион байгуулах бол тухайн дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэст хандаж бүртгүүлэх зохицуулалттай.
Хүнсний ногооны дундаж үнийг нийслэлээс хатуу тогтоодоггүй бөгөөд зах зээлийн журмаар худалдаалдаг. Нийтийн эзэмшлийн талбайд худалдаалж буй ногоонд Нийслэлийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн газар, Эрүүл мэндийн газар хамтран дээж авч, хяналт тавьдаг” гэв.
Нийслэлийн 21 байршилд гарч буй ногооны өргөтгөсөн худалдааны зарим нь 11 дүгээр сар хүртэл үргэлжлэх юм байна.
0 cэтгэгдэлтэй