Шорлогны махыг ариун цэврийн шаардлага хангаагүй орчинд бэлддэг болох нь тогтоогджээ

newslifemn 2024-09-1

Түрдэг тэрэгтэй шорлогны махыг бэлддэг газар нь ямар ч ариун цэврийн шаардлага хангаагүй, зориулалтын бус бохир заваан орчинд бэлддэг болох нь тогтоогджээ.
Шорлогны махны бэлдэц өмхий үнэртэй, дүүрэн ялаа батгана шавсан байгаа нь маш ноцтой зөрчил юм.
Тиймээс Нийслэлийн ХХААГ-аас гарал үүсэл тодорхойгүй, ил задгай орчинд худалдаалж буй түрдэг тэрэгтэй шорлог худалдаж авахгүй, худалдан борлуулахгүй байхыг анхааруулж байна.