Хувьсал продакшны 8 дахь уран бүтээлийн гол дүрд мянган хүүхдээс сонгогдсон У.Нартай гэж хэн бэ?

newslifemn 2024-08-29

Хувьсал продакшны дэлгэцийн 8 дахь уран бүтээл болох “Хувьзаяа УСК”-ны гол дүрийг бүтээсэн У.Нартай гэх охин олны анхааралд өртөж, кино урлагийнхны сонирхлыг татаад эхэлжээ. Түүнийг Ууганбаярын Нартай гэдэг бөгөөд 2010 оны 06 сарын 14 ний өдөр төрсөн. Энэ жил 14 настай тэрбээр өмнө нь “Ганцхан шалтгаан” УСК-нд мөн дүр бүтээж байжээ. У.Нартай нь одоо ХУД-ийн Нийслэлийн ерөнхийн боловсролын 15-р сургуулийн 9в ангид сурдаг. Бяцхан биедээ багтмааргүй дүр бүтээсэн түүнийг Соёл урлагийн их сургуулийн жүжигчний ангийг төгссөн эмэгтэйчүүдээс ч илүү чадварлаг дүрээ бүтээсэн, кино урлагт цахиур хагалах дараагийн нэгэн эмэгтэй жүжигчин гарч ирж байна зэргээр кино шүүмжлэгч нар дүгнээд байна.

Түүнчлэн Хувьсал продакшны энэ удаагийн кино нь хоёр жилийн өмнө нээлтээ хийсэн “Ноён эмэгтэй” УСК-оос тэс өөр, шинэ салхи оруулсан гэдгийг үзсэн хүмүүс онцолсон байсан.

Тиймээс энэ намар зорьж үзэх кинонуудын нэгээр “Хувьзаяа” киног нэрлэж байна. Уншигч та бүхэн “Хувьзаяа” УСК үзээд дээрх асуултуудад өөр өөрийн гэсэн дүгнэлтийг өгөх биз ээ.