Хөдөө аж ахуйгаас бэлтгэсэн махны ердөө 6,2 хувь нь үйлдвэрийн аргаар боловсруулсан мах байна

newslifemn 2024-08-27

Хөдөө аж ахуйгаас бэлтгэсэн махны ердөө 6,2 хувь нь үйлдвэрийн аргаар боловсруулсан мах байна.
Үүнтэй холбогдуулан мал төхөөрөх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, борлуулах шатанд хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангах, эрүүл ахуйн шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүний техникийн зохицуулалтыг Засгийн газрын 2022 оны 224 дугаар тогтоолоор баталсан.
Энэхүү зохицуулалт 2024 оны 1 дүгээр сараас үе шаттайгаар, 2025 оноос бүрэн хэрэгжиж эхлэх ба нийслэлийн хүн амд үйлдвэрийн аргаар боловсруулсан махыг жигд хүртээмжтэй хүргэх юм.