УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Эмийн чанарыг биеэрээ мэдэрч байгаа хүн бол би. Монголоос эмээ аваад уухаар тунг нь хоёр дахин нэмж уух шаардлага гардаг. Тэгж байж үйлчилдэг. Гадаадаас авсан эмийн үйлчилгээ, чанар огт өөр байгаагаас манай улсад зарагдаж байгаа эмийн чанар маш муу байгааг харж болно.
Монголын эмийн бүртгэлд байхгүй эмийг уух шаардлага гарахад нэг бол өвдөж үхэх эсвэл гадаадаас авчрах шаардлага гардаг. Уух шаардлагатай эмээ гадаадаас авчрахаар “Монголын эмийн бүртгэлд байхгүй” гээд хил дээр асуудал үүсдэг. Монголд өвчин намдаах хүнд төрлийн эм хэрэглэдэг олон хүн байгаа. Гэтэл тэр эмийг авах үйл явц нь маш удаан. Өвчний хэрэглээ өндөр байхад манай улсын стандартаар маш бага хэмжээгээр ологдохоор заасан байдаг гэхчлэн эм, эмийн хэрэглээ, чанартай холбоотой олон асуудлууд байгаа” гэсэн юм.
0 cэтгэгдэлтэй