Олон улсын геологийн II аварга шалгаруулна

newslifemn 2024-06-18

Олон улсын геологийн II аварга шалгаруулах  “Геовызов” тэмцээнд энэ оны 9-р сарын 3-13-нд ОХУ-ын Бүгд Найрамдах #Башкортостан Улсад болно.
Аварга шалгаруулах тэмцээний хөтөлбөрт: геологийн маршрут, шлихийн сорьц авах ажиллагаа, геологийн зүсэлт, палеонтологи, радиометри, геохими, гидрогеологи, газрын тос, байгалийн хийн салбарын тэмцээн, геологийн тухай үндсэн мэдлэгийн сорилт зэрэг багтана.
 Соёл урлагийн болон хөгжөөнт хөтөлбөрт: “Мэргэжлийн өдөр”, сургалт семинарууд, “Баатруудын уралдаан”, түүдэг галын дэргэдэх тухтай үдэш, Бүгд Найрамдах Башкортостан улсаар аялал, тэмцээнүүдээс шалгарсан оролцогчдод шагнал, бэлэг гардуулах ёслол зэрэг үйл ажиллагаа орно.
Оролцох нөхцөл:
1. 1 багийн бүрэлдэхүүнд 1 улсаас өөр өөр боловсролын байгууллагын оюутнууд багтаж болно.
2. Баг бүр 7 оюутан, 1 харгалзагч хүнээс бүрдэнэ.
3. Дээд боловсролын байгууллага, дунд мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагуудын геологийн мэргэжлээр суралцаж буй оюутнууд оролцож болно.
4. Багийг харгалзан яваа хүн англи хэлтэй байх ёстой.
5. Аварга шалгаруулах тэмцээнд улс бүрээс нэг л баг оролцох боломжтой.
Оролцогч болохын тулд та 2024 оны 6-р сарын 30-ны дотор geovyzov@yandex.ru цахим шуудангийн хаягаар өргөдөл гаргах шаардлагатай.
 Өргөдөлд:
• Улсын нэр
• Боловсролын байгууллагын нэр
• Холбоо барих имэйл хаяг
• Холбоо барих хүний овог, нэр, албан тушаал, утасны дугаар заасан байх ёстой.