Жил бүрийн 6-р сарын 12-ны өдөр ОХУ тусгаар, тогтнол, эрх чөлөөний баяраа тэмдэглэн өнгөрүүлдэг. ОХУ-ын төрийн тусгаар тогтнолын тухай тунхаглал батлагдсан түүхэн өдрөөс 30 гаруй жилийн хугацаа өнгөрчээ. Тэмдэглэлт өдрийн нэрийг «Оросын баяр» болон өөрчилсөн байна.
Энэ дагуу Монголд амьдардаг Орос иргэд баяраа тэмдэглэн өнгөрүүллээ.
Энэ үеэр ОХУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Алексей Николаевич Евсиков, “Манай хоёр улс соёл хоорондын харилцан ойлголцол, шашин шүтлэг, үндэстэн хоорондын сайн хөршийн харилцааны жишигт орон бөгөөд уламжлалт үнэт зүйлсийн баримтлагч, хадгалан хамгаалагч мөн. Энэ өнцгөөс шинэ колониализмын шинжийг агуулсан бүх үндэстнүүдийг дээд, доод зиндааных хэмээн ялгаварлан гадуурхаж буй «дүрэмд» гэгчид тулгуурласан биш харин НҮБ-ын Үндсэн дүрэмд тусгасан түгээмэл зарчмыг тулгуурлан олон туйлт шударга тогтолцоо бат оршихийн төлөө Орос Улс тууштай дуугардаг.
Хүн төрөлхтөний сайн сайхан ирээдүйн төлөө тэмцэхэд бид ганцаардахгүй. Оросын баримталж буй бодлого Ази, Африк, Латин Америкт дэмжлэг аваад байгаа бөгөөд Европ тивд ч дэлхийн үйл явдлын хэтийн төлөв, олон улсын болон бүс нутгийн маргалдаан сөргөлдөөн гарах шалтгааныг бодитоор харж эхэлсэн нь тэмдэглүүштэй.
Эх орондоо итгэх итгэл бидэнд эрч хүчийг өгч байсан, өгч байгаа, ирээдүйд ч өгнө” гэв.
Мөн энэ үеэр Оросын өдөрт зориулан Монгол Улс дахь Оросын Элчин сайдын яаман дээр ОХУ-ын үндэстэн, соёлын олон янз байдал, 2024 онд тус улсад тунхагласан “Гэр бүлийн жил”-д зориулан “Ээж ба хүүхдүүд үндэсний хувцастай” гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэжээ.
0 cэтгэгдэлтэй