Маргааш буюу энэ долоо хоногийн пүрэв гарагт Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна. Хуульд зааснаар бүх нийтээрээ тэмдэглэх баяр, амралтын өдөр болно.
Эл өдрийг Бурхан Буддагийн эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл явдал давхцсан өдөр хэмээн хүндэтгэдэг бөгөөд Их дүйчин өдрийг Бурханы шашин дэлгэрсэн Азийн улс орнуудад баярын өдөр болгон тэмдэглэдэг бол Австрали, Европын бурхны шашинтнууд энэ өдрийг маш өргөн дэлгэр тэмдэглэдэг. НҮБ-аас энэ өдрийг “Эв нэгдлийн өдөр” болгон тэмдэглэдэг байна.
Монгол оронд бурхны шашин гурван удаа дэлгэрсэн. Дүйчин өдрийн гол утга нь энэрэнгүй сэтгэлийг үүсгэн эелдэг зөөлөн үг хэлэлцэх өдөр юм. Энэ өдөр эгнэшгүй буян хурааж, өөрийн тусыг огоорон бусдын тусыг санан амьтны амь таслахгүй, болж өгвөл махан хоол хэрэглэхгүй, хүний эс өгснийг авахгүй, худал ярихгүй, муу үг хэлэхгүй, бусдыг хүндлэн уучилж энэ өдрийг тэмдэглэх учиртай аж.
0 cэтгэгдэлтэй