Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан ирэх даваа гарагт болно

newslifemn 2024-04-24

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл хуралдаж, хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар Багахангай дүүрэгт орон сууцны төсөл хэрэгжүүлэх эрх олгох тухай, Сонгуулийн тойрог батлуулж, мандат хуваарилах тухай, “Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт” ХХК-ийг татан буулгах зэрэг асуудлыг хэлэлцэв.
Мөн Нийслэлийн дотоод үнэт цаас гаргах, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай зэрэг асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.
Ээлжит бус XIX хуралдаан энэ сарын 29-ний өдөр 10:00 цагт хуралдана.