Хөнгөлөлттэй эмийн жорын мэдээллийг И-Монголиа системээс авах боломжтой

newslifemn 2024-04-25

Та ЭМД-аараа авсан хөнгөлөлттэй эмийн жорын мэдээллийг И-Монголиа системийн “ЭМИЙН ЖОРЫН МЭДЭЭЛЭЛ” үйлчилгээнээс хялбархан бас үнэ төлбөргүй авах боломжтой.
 Сүүлийн 1 жилийн доторх хөнгөлөлттэй эмийн жор хамаарна.  Мөн та И-Монголиагаас эрүүл мэндийн даатгалтай холбоотой дараах үйлчилгээг авах боломжтой.
Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээллээ хялбархан шалгах,
ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр авсан тусламж, үйлчилгээний мэдээллээ харах, хянах боломжтой.