Б.Янжиндолгор: Л карнитин эм нь хөнгөлөлттэй эмийн жагсаалтад байдаггүй бөгөөд ЭМД-ын сангаас нэг ч төгрөгийн санхүүжилт олгоогүй

newslifemn 2024-04-23

Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад тураах эм оруулж ЭМДС-аас санхүүжүүлсэн гэх ташаа мэдээлэл цахим орчин цацагдсан. Үүнтэй холбоотойгоор ЭМДЕГ-аас дараах тайлбарыг өглөө.

ЭМДЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Б.Янжиндолгор: Тус эм нь зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад бүртгэлтэй ч, хөнгөлөлттэй эмийн жагсаалтад байдаггүй бөгөөд ЭМД-ын сангаас нэг ч төгрөгийн санхүүжилт олгоогүй болохыг мэдэгдэж байна.

Эмийн үнийн хөнгөлөлт олгох жагсаалтад Монгол Улсад бүртгэгдсэн зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтаас тодорхой арга аргачлал, шалгуураар сонгодог бөгөөд дээрх эм нь багтаагүй болно.