УИХ-ын гишүүн, Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал Бүгд найрамдах Польш улсын хөдөө аж ахуйн машин механизм, тоног төхөөрөмжийн томоохон үйлдвэрлэгч “Акпил” компанийн ТУЗ-ийн дарга ноён Казимерз Аниолыг хүлээн авч уулзлаа.
Тус компани нь манай орны нөхцөлд тохирсон ХАА-н зориулалттай машин механизм, техник, тоног төхөөрөмжийг нийлүүлэх чиглэлээр Агро тех жаргалант ХХК-тай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд хөрс боловсруулах төхөөрөмж, төмс хураах машин зэрэг шинэ техник технологиудыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа талаар танилцууллаа.
Уулзалтаар Монгол улсын эдийн засгийн үндсэн салбар ХАА-н салбарын хөгжлийг дэмжих чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, хөтөлбөрийн талаар танилцуулан, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ.
0 cэтгэгдэлтэй