Оюутан та Эрүүл мэндийн даатгал төлснөөр Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг шинжилгээнд хамрагддаг гэдгийг мэдэх үү.
Оюутан, залуус та бүхэн ЭМД-ын шимтгэлээ цаг тухайд нь бүрэн төлснөөр ЭМДЕГ-тай гэрээтэй төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 2500 гаруй эрүүл мэндийн байгууллагаас 16 төрлийн тусламж, үйлчилгээг 70-100 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.
ЭМД төлснөөр
– Эрт илрүүлэг шинжилгээ нь өвчин эмгэг илэрвэл эрт үед нь эрүүл мэндийн тусламж авах ач холбогдолтой.
– Эрүүл мэндийн даатгал нь ирээдүйд өвчний улмаас учирч болох санхүүгийн эрсдлээс сэргийлдэг.
-Эрүүл мэндийн даатгалаа И-баримтаар төлөх нь хамгийн хялбар.
0 cэтгэгдэлтэй