Монголын төлөөлөгчид “Оростой хамт зун цаг-2023” хөтөлбөрт хамрагдав

newslifemn 2023-08-31

Оросын шинжлэх ухаан, соёлын төвөөс улирал тутамд сэтгүүлчдэд мэдээлэл өгдөг бөгөөд энэ удаад “Оростой хамт зун цаг-2023” хэвлэлийн бага хурлыг /2023.08.30/ зохион байгууллаа. Хэвлэлийн хурлыг Россотрудничество агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын даргыг орлон гүйцэтгэгч Валерия Валерьевна Кильпякова, Россотрудничество агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын ОНХ, соёлын хэлтсийн дарга Анна Кулакова, Россотрудничество агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын референт, орчуулагч Владимир Зимирев, Россотрудничество агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын хэвлэл мэдээллийн зөвлөх Б. Цэрэнлхам, Россотрудничество агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын боловсролын хэлтсийн дарга Даяна Борисова нар хийлээ.

Энэ зуны хоёр улсын хамтын ажиллагааны анхны төсөл өнгөрсөн зургадугаар сард Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумаар эхэлжээ. Дэлхийн эдийн засгийн корпорациудын удирдагчид, төрийн тэргүүнүүд, тэргүүлэх улстөрчид чуулдаг томоохон арга хэмжээнд Россотрудничество агентлагийн урилгаар монгол залуус анх удаа оролцсон байна. Нийт 65 орны 100 гаруй залуучууд хамрагдсан тус арга хэмжээнд нэг улсаас 2-3 хүний төлөөлөл оролцсон бөгөөд Монгол Улсын хоёр иргэн Б.Галсан, Б.Жавзандорж нар оролцжээ.

Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт бол дэлхийн эдийн засгийн корпорацуудын удирдагчид, төрийн тэргүүнүүд, тэргүүлэх улс төрчид чуулдаг чухал арга хэмжээ юм. Энэхүү томоохон арга хэмжээнд Россотрудничество агентлагийн урилгаар оролцсон “Аум алт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Жавзандорж “Би Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумд Монгол Улсаа төлөөлж оролцсон хоёр хүний нэг нь болсондоо баяртай байна. Форумаар бодлогын шийдвэрт нөлөөлөх залуучуудын оролцооны талаар хэлэлцсэн. Дэлхийн эдийн засаг тогтвортой хөгжлийн зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа. Үүний хүрээнд улс орнууд тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхийн тулд бодлогын төвшинд хэрхэн яаж ажиллаж байгаа вэ гэдгээ ярилцсан.

Энэхүү олон улсын эдийн засгийн форумын дэргэд байгуулагдсан лидершипс форум гээд залуучуудад зориулсан хөтөлбөр байдаг. Энэ жил тус хөтөлбөрт 32 орны төлөөлөл оролцжээ. Би бизнесийн байгууллагын төлөөлөл болж тус хөтөлбөрт хамрагдлаа. Инноваци дээр суурилсан технологи, цахим засаглал улстөрчдөд хэрхэн нөлөөлж байна вэ зэрэг сэдвийн хүрээнд маш өргөн хэлэлцүүлэг өрнөсөн” гэлээ.

Россотрудничество агентлагийн “Шинэ үе” хөтөлбөрийн хүрээнд 7-р сард ОХУ-ын Алтайн хязгаарт “Манжерок” олон улсын залуучуудын наадмыг зохион байгуулсан. Энэ нь Евразийн улс орнуудын залуу улс төрийн удирдагчид, эх орон нэгтнүүдийг нэгтгэх зорилготой төсөл юм. Залуучуудын “Манжерок” наадмын орчин үеийн түүх нь Орос, Монголын ард түмний найрамдлын түүхтэй шууд холбоотой. 2021 онд Бүгд Найрамдах Алтай Улсад болсон Сибирийн залуучуудын чуулга уулзалтын үеэр 56 жилийн өмнө ЗХУ, Монголын залуучуудыг нэгтгэж байсан олон улсын форумыг сэргээх саналыг дэвшүүлсэн.

Манжерокод 1966 оны 8-р сард Зөвлөлт-Монголын залуучуудын найрамдлын олон улсын “Дружба-Найрамдал” наадам болж байжээ. Энэ том үйл явдалд зориулан 1966 онд Бүх Холбооны Ленинист Залуу Коммунист Эвлэлийн Төв Хорооны тушаалаар “Манжерок гэж юу вэ?” дууг бичиж байжээ.( дууг эндээс http://amp.gs/jn12S http://amp.gs/jn12N сонсож болно)

1966 онд зохиогдсон Зөвлөлт-Монголын залуучуудын наадам нь тэр жилдээ Улаанбаатарт Зөвлөлт-Монголын найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцах шинэ гэрээнд гарын үсэг зурсан явдал юм. 2023 онд Манжерокт оролцсон монгол залуус:

Глемон ХХК-ийн Ерөнхий захирал – Монголын Залуучуудын Холбооны 2022 оны шилдэг залуу манлайлагч Батломбын Мөнхтуяа

2021, 2022 оны шилдэг бизнесмен Махамаяа ХХК-ийн Ерөнхий захирал, Монголын Залуучуудын Холбооны 2019 оны шилдэг залуу улс төрч Амгалан Хүхдэймэргэн

Тус наадмыг ОХУ, Абхаз, Армен, Беларусь, Казахстан, Киргиз, Хятад, Молдав, Монгол, Сири, Тажикистан, Узбекистан, ОХУ-ын Гадаад хэргийн яамны дэргэдэх Залуу дипломатчдын зөвлөл, Россотрудничество агентлаг хамтран зохион байгуулдаг.  Оросын Казань, КАМАЗ, «Улс орнуудаар хийх аялал», Елабуга хот  руу хийх археологийн аялал  зэргээс бүрдсэн  боловсролын хакатоны оргилыг монголын сурагчид байлдан дагуулж аялал жуулчлалын шинэ маршруттай танилцлаа.

Монгол-оросын хамтрсан 3-р сургууль (Улаанбаатар хот)-ийн сурагч Отгонбаярын Амарсанаа, Алдарын Нандинцацрал нар «Маршруты технологий» хэмээх тооны технологийн тэргүүлэх чиглэлийн хүүхэд, залуучуудад зориулсан олон улсын  кампуст * оролцлоо. 8-р сарын 15-д тус сургуулийн багш  Н. Огнёвын удирдлага дор Набережные Челны хот (ОХУ, Бүгд Найрамдах  Татарстан Улс) руу хөлгийн жолоо залжээ. Орос руу хийх аялалыг Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар зохион байгуулсан бөгөөд энэ нь “Соёлын нээлтүүд” хэмээх Олон улсын хакатон тэмцээнд ялалт байгууласны шагнал юм.

Энэхүү оюун ухааны тэмцээн нь   “Цифровой сувенир” гэсэн төслийн хүрээнд онлайн хэлбэрээр 2023 оны 2-р сарын 13-аас 3-р сарын 20-ний дотор явагдсан юм. МОХ 3-р сургуулийн  хүүхдүүдийн баг сургуулийн багш нарын удирдлага дор “Монголын зүрхэн дэх Оросын өчүүхэн хэсэг” хэмээх шинжлэх ухаан боловсролын маршрутыг боловсруулан, энэ бүтээл шинжээчдээс өндөр үнэлгээ авч энэхүү аялалд оролцох эрхтэй болжээ.  Охид креатив санааны Хакатонд оролцож туршлагатай зөвлөгч багш нарын удирдлага дор  Орос, Белорусс, Абхази, Болгар, Казахстан, Египт зэрэг орноос ирсэн нас чацуутан нарын хамт 5 өдрийн турш Мини-станц «Технический Pit stop» 3D-хэвлэл, , VR-технологий, картографи, панорамын зураглал, хиймэл оюун зэрэг шинэ технлогийн тусламжтайгаар  аялал жуулчлалын маршрут боловсруулжээ.

Самара хот (ОХУ)- «Здравствуй, Россия!» хөтөлбөрийн дагуу дэлхийн олон орноос идэр 50 оросын эх орон нэгтнүүд оролцсон. Энэ аялалд 9 улс орон түүний дотор Монгол Улсыг төлөөлж Эрдэнэт хотын 19-р сургуулийн сурагч Гомбоева Намуунгоо, Манджуева Анастасия нар оролцож өөрийн түүхэн эх оронтойгоо танилцлаа. «Здравствуй, Россия!» хөтөлбөр нь гадаадад амьдарч байгаа 14-19 насны  идэр үеийнхэнд Орос улсад ирж түүний олон үндэстний соёлтой танилцах, шинэ анд нөхөдтэй болох, Оросын Холбооны Улсын орчин цагийн амьдралтай танилцах орос хэлээр ярих сайхан боломж олгодог билээ.

Самарская муж нь энэхүү хөтөлбөрийн дагуу анх удаа хүүхдүүдийг угтан авч улмаар Абхази, Австри, Азербайджан, Армен, Беларус, Болгар, Грек, Монгол, Польш, Португал, Таджикистан зэрэг орноос ирсэн хүүхдүүд гурван хоногийн дотор Самара, Тольятти, Ширяево хотуудад очсон. Энэ аяны уриа бол «САМАРА 3D дотор» бөгөөд оролцогчид ,  «Бүс нутгийн өв-Достояние»-г үнэлэн гол «Дурсгалт газар»-ийг үзэж ижил мөрний жинхэнэ   «Драйв» юуг мэдрэх болно энэ бол 3D юм. Аялалын хөтөлбөрөөс гадна хүүхдүүдийг танин мэдэхүйн семинар, лекц, сэдвчилсэн мастер хичээл, флешмоб явагдсан байна.

“Зуны их сургууль – 2023″ нь олон жил хэрэгжиж буй төсөл бөгөөд гол зорилго нь гадаадын оюутнуудыг Оросын шинжлэх ухаан, боловсролын орон зайд оруулах, Оросын тэргүүлэх их дээд сургуулиуд болох СФУ, УРФУ, КФУ дээр суурилсан тогтвортой олон улсын оюутны нийгэмлэгийг бий болгох явдал юм.

7-р сарын 17-ноос 7-р сарын 22-ны хооронд Томскийн Улсын удирдлагын систем, радиоэлектроникийн их сургуультай хамтран орос хэлний багш нарын ур чадварыг дээшлүүлэх төслийг хэрэгжүүлсэн (Тэргүүн зорилт 2030 хөтөлбөрийн хүрээнд). Тэмцээний дүнгээр Улаанбаатар хотоос найман мэргэжилтэн үнэ төлбөргүй сурч, аялах тэтгэлэг авсан байна. Хөтөлбөрт Тажикистан, Монголын багш нар оролцжээ. Улаанбаатар дахь Русский Домын туслалцаатайгаар Эрхүү хотод, ИрНИТУ-д орос багш нарын мэргэжил дээшлүүлэх курс зохион байгуулсан. ИрниТУ-ийн “Гадаадад орос хэлийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд хоёр дахь жилдээ энэхүү сургалтыг зохион байгуулж байна. 2023 оны 7-р сарын 3-наас 7-р сарын 29-ний хооронд Пүрэвдоржийн Цэрмаа, 2023 оны 8-р сарын 2-ноос 8-р сарын 25-ны хооронд н.Болдбаатар нар хамрагдсан юм.