Нүүрс тээврийн 2000 жолооч шаардлагыг нь хүлээж авахгүй бол дахин ажил хаяна

newslifemn 2024-04-5

Нүүрс тээврийн 2000 жолооч өнгөрсөн сарын 27-ны өдөр ажил хаялт зарласан юм. Тэд дараах шаардлагыг тээврийн 400 компанид хүргүүлжээ.
Тавантолгой ам нөхцөлтэй худалдан авагч нэр бүхий компаниудын гэрээт нүүрсний ачилтын тонн жингийн үнэлгээний доод хязгаарыг тогтоох ба ханш уналтыг хязгаарлах хэлцлийг тээвэрчид тээврийн ААН- дийн төлөөлөлтэй хамтран гаргах. Хэлцлээр зөвшилцсөн үнэлгээ хязгаарлалтыг тусгасан заалтыг уртын болон богинын тээвэр ажил гүйцтгэх гэрээнд тусган мөрдүүлэх
Гэрээний эрх тэгш зарчмыг хангах үүднээс тээврийн тооцоог хэт удаах буюу 30 хоног ба түүнээс хугацаагаар хийж байгаа заалтыг үгүй болгож ажлын 14 хоногт багтаан гадаад гуйвуулга тооцоог хийдэг байх төлбөрийн нэг жишигт оруулах. Хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцдог байх гэрээний зарчмаар явах
Худалдан авагч нь Улс хоорондын “С” төрлийн зөвшөөрөл олголт дээр давуу эрх эдлэн “өргөтгөсөн тээвэр” гэх шинэ төрөл үүсгэн тус бүртээ 200-300 ширхэг С зөвшөөрөл өөрсдөдөө буюу өөрсдийн хамаарал бүхий тээврийн компаниудад олгож байгаагаа зогсоох. Энэхүү давуу эрхээр авсан энэ улирлын 850 ширхэг “С” зөвшөөрлийн ашиглан тэвээр хийхэд дотоодын тээврийн компаниудад эрх тэгш оролцоог хангах зарчмаар дахин хувиарлалт хийх гэх мэт шаардлагуудыг хүргүүлсэн байна.
Энэхүү ажил хаялтын талаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн цагдаагийн тасагт мэдэгджээ. Холбогдох байгууллагат мэдэгдэл хүргүүлсэн учир жолооч нар ахин ажил хаялт зарлах боломжтой аж.
Одоогийн байдлаар албаныханд тавьсан шаардлагууддаа ямар нэгэн хариу аваагүй байгаа бөгөөд Монголын жолооч авто тээвэрчдийн ажилчдын үйлдвэрчний эвлэлээс ажлын хэсэг гаргасан байна. Тус ажлын хэсэг холбоо хамааралд бүхий 400 байгууллага, ААН-тэй холбогдон өөрсдийн саналаа хүргүүлжээ.
Уг саналыг хүлээн авсан албаныхан ямар нэгэн хариу өгөхгүй бол дахин жагсаал зарлана гэдгээ мэдэгдээд байна.