Өнөөдөр буюу 4 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хот дахь Оросын Үнэн алдартны шашны Гэгээн-Троицкийн сүмийн 160 жилийн ойн арга хэмжээ тохиож байна.
160 жилийн өмнө буюу 1864 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Нийслэл хүрээн дахь Оросын Хаант Улсын Ерөнхий консулын газрын дэргэд Оросын Үнэн алдартны шашны Гэгээн-Троицкий сүм нээгдсэн түүхтэй. Хаант улсын үед Оросын дипломат төлөөлөгчдийн газар хилийн чанадад нээгдэхдээ Оросын шашны үйл дагалддаг байсан билээ. Энэ удаа ч Монголд ийнхүү болов. Гэгээн-Троицкийн сүмийн хуучин барилга нь модон байсан. Сүм нь «Консулын дэнж» хэмээн хотын түүхэн хэсэгт байршлалтай ба ерөнхий консулын газрын байртай залгаа байв.
Гэгээн-Троицкийн сүм эдүүгээ 160 жилийн дараа мөнөөх хотын түүхэн хэсэгт шинэ сүмээ сүндэрлүүлэн үйл номлолоо явуулсаар байна.
Монголд Оросын Үнэн алдартны шашин 13-р зуунаас эхлэлээ авдаг билээ. Эзэн Чингис хааны үед, мөн Алтан ордын нийслэл хотод Үнэн алдартны шашны тусгай Сарайскийн епархи (тухайн газрын сүмийн захиргаа) байжээ.
Монгол дахь Оросын Үнэн алдартны шашны түүх Александр Невский, Петр Ордынский хэмээх хоёр хүнтэй салашгүй холбоотой юм. Александр Невский, Петр Ордынский нар гэгээнтнүүд ба хөрөг зураг нь Гэгээн-Троицкийн сүмд байгаа билээ. Александр Невский агуу цэргийн жанжин, мөн төр засгийн удирдагч байсан ба тэрбээр Монгол хаадын хүндэтгэлийг хүлээж чадсан нэгэн билээ. Харин Петр Ордынскийн тухайд, Тэрбээр Эзэн Чингисхааны ач хүү, Бэрх хааны үеэл дүү нь байжээ. Петр баптисм хүртэн, хожим Их Ростов хотын Үнэн алдартны нэгэн сүм хийдийг байгуулж байсан түүхтэй.
Өнөөдөр Гэгээн-Троицкийн сүм Монголд шашин хоорондын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Монголын бурханы шашинтай найрсаг харилцаатай байдаг билээ. Гэгээн-Троицкийн сүм Монгол дахь орос мөн серб, белорус, гүрж, молдав, армян, польш, баптисм хүртсэн монголчууд болоод зогсохгүй мөн итгээгч олны хувьд шашны амьдралын төв нь болсон юм.
Энэхүү арга хэмжээнд Монгол дахь шашны төлөөлөгч, тэргүүд, Гэгээн-Троицкийн сүмийн итгэгч олон, орос лам нар, хамтарсан болон оросын үйлдвэр, байгууллагуудын удирдлага, Монголын төр засаг, шинжлэх ухаан, нийгмийн зүтгэлтэн, бизнесийн төлөөлөл болоод бусад албаны хүмүүс хүрэлцэн ирсэн юм.
Мөн энэ үеэр хүрэлцэн ирсэн зочдод сүмийн 160 жилийн ойн дурсгалын шуудангийн дугтуй гардууллаа.
0 cэтгэгдэлтэй