“Алтан намар-2025” арга хэмжээний шилдгүүдийг шалгаруулж алдаршууллаа

newslifemn 4 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж -Аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, 2025-2028 онд хөдөө аж ахуйн боловсруулах салбарын үйлдвэрлэлийн хөгжлийг хангах зорилт, “Бизнесийн хөгжлийг дэмжих” урианы жилийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Алтан намар – 2025” нэгдсэн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж байна. “Алтан намар-2025” үйл ажиллагааны хоёр дахь өдөр буюу өнөөдөр аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, Засаг даргын тамгын газрын дарга С.Цогбаяр, Хүнс Хөдөө Аж Ахуйн Газрын дарга Л.Даваасүрэн нар газар тариалангийн үйлдвэрлэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж нэгжээс авсан ургацаар, тэргүүлсэн сум, аж ахуйн нэгж, иргэдийн шагналыг гардууллаа.
“НИЙТ УРГАЦААР ТЭРГҮҮЛСЭН СУМ-аар Жаргалант сумын хамт олон /2025 онд 5674 га талбайд тариалж 25964.4 тн ургац хураан авсан/
“УЛААНБУУДАЙН НЭГЖИЙН УРГАЦААР ТЭРГҮҮЛСЭН СУМ”- аар Архуст сумын хамт олон /2025 онд 2295 га талбайд улаанбуудай тариалж 2671 тн буюу нэгжээс 11.6 цн ургац хураан авсан/
“ТАРИМАЛ ТЭЖЭЭЛИЙН НЭГЖИЙН УРГАЦААР ТЭРГҮҮЛСЭН СУМ”-аар Мөнгөнморьт сумын хамт олон /2025 онд 1100 га талбайд Таримал тэжээл тариалж 2772 тн буюу нэгжээс 25.2 цн ургац хураан авсан/
“ХҮНСНИЙ НОГООНЫ НЭГЖИЙН УРГАЦААР ТЭРГҮҮЛСЭН СУМ”-аар Борнуур сумын хамт олон /2025 онд 239.5 га талбайд Хүнсний ногоо тариалж 8845.3 тн буюу нэгжээс 260.5 цн ургац хураан авсан/
“ТӨМСНИЙ НЭГЖИЙН УРГАЦААР ТЭРГҮҮЛСЭН СУМ”-аар Цээл сумын хамт олон /2025 онд 164 га талбайд Төмс тариалж 5557 тн буюу нэгжээс 195.5 цн ургац хураан авсан/
“ХАМГААЛАГДСАН ХӨРСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭС НИЙТ УРГАЦААР ТЭРГҮҮЛСЭН СУМ”-аар Баянчандмань сумын хамт олон /2025 онд 1.15 га талбайд ХАМГААЛАГДСАН ХӨРСНИЙ үйлдвэрлэл эрхэлж 94.2 тн ургац хураан авсан/
“УЛААНБУУДАЙН НЭГЖИЙН УРГАЦААР ТЭРГҮҮЛСЭН АЖ АХУЙН НЭГЖ”-ээр Эрдэнэсант сумын “МӨНХБАЯНБУУДАЙ” ХХК-ийн хамт олон /2025 онд 258 га талбайд Улаанбуудай тариалж 450 тн буюу нэгжээс 18 цн ургац хураан авсан/
“ТАРИМАЛ ТЭЖЭЭЛИЙН НЭГЖИЙН УРГАЦААР ТЭРГҮҮЛСЭН АЖ АХУЙН НЭГЖ”-ээр Эрдэнэ сумын “ШИМ АГРО” ХХК-ийн хамт олон /2025 онд 45 га талбайд Таримал тэжээл тариалж, 1800 тн буюу нэгжээс 40 цн ургац хураан авсан/
“ТӨМСНИЙ НЭГЖИЙН УРГАЦААР ТЭРГҮҮЛСЭН АЖ АХУЙН НЭГЖ”-ээр Батсүмбэр сумын “АГРО АЛЬФА” ХХК-ийн хамт олон /2025 онд 53 га талбайд Төмс тариалж, 1696 тн буюу нэгжээс 320 цн ургац хураан авсан/
“ХҮНСНИЙ НОГООНЫ НЭГЖИЙН УРГАЦААР ТЭРГҮҮЛСЭН АЖ АХУЙН НЭГЖ”-ээр Цээл сумын “ЖАВРАЙ ҮР” компаний хамт олон /2025 онд 174.5 га талбайд Хүнсний ногоо тариалж, 4088 тн буюу нэгжээс 234 цн ургац хураан авсан/
“ХАМГААЛАГДСАН ХӨРСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН НИЙТ УРГАЦААР ТЭРГҮҮЛСЭН АЖ АХУЙН НЭГЖ”-ээр Баянчандмань сумын “НЭЙШНЭЛ БИЗНЕС МАРКЕТ” компаний хамт олон /2025 онд 2800 мкв талбайд Хамгаалагдсан хөрсний үйлдвэрлэл эрхэлж 80 тн ургац хураан авсан/
“ЖИМС, ЖИМСГЭНИЙ НИЙТ УРГАЦААР ТЭРГҮҮЛСЭН АЖ АХУЙН НЭГЖ”-ээр ЭРДЭНЭ сумын “ХААН ЖИМС” компаний хамт олон /2025 онд 7.9 га талбайгаас 25 тн ургац хураан авсан/
“УЛААНБУУДАЙН НЭГЖИЙН УРГАЦААР ТЭРГҮҮЛСЭН ТАРИАЛАНЧ”-аар Архуст сумын тариаланч Б.Бямбацогт /2025 онд 187 га талбайд УЛААНБУУДАЙ тариалж, 523.6 тн буюу нэгжээс 28 цн ургац хураан авсан/
“ТАРИМАЛ ТЭЖЭЭЛИЙН НЭГЖИЙН УРГАЦААР ТЭРГҮҮЛСЭН ТАРИАЛАНЧ”-аар Аргалант сумын тариаланч Ж.Лувсанням /2025 онд 30 га талбайд Таримал тэжээл тариалж, 225 тн буюу нэгжээс 75 цн ургац хураан авсан/
“ТӨМСНИЙ НЭГЖИЙН УРГАЦААР ТЭРГҮҮЛСЭН ТАРИАЛАНЧ”-аар Жаргалант сумын тариаланч М.Зоригоо /2025 онд 54 га талбайд ТӨМС тариалж, 1350 тн буюу нэгжээс 250 цн ургац хураан авсан/
“ХҮНСНИЙ НОГООНЫ НЭГЖИЙН УРГАЦААР ТЭРГҮҮЛСЭН ТАРИАЛАНЧ”-аар Борнуур сумын тариаланч Э.БАЛЖИННЯМ /2025 онд 9 га талбайд Хүнсний ногоо тариалж, 390 тн буюу нэгжээс 433 цн ургац хураан авсан/
“ХАМГААЛАГДСАН ХӨРСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН НИЙТ УРГАЦААР ТЭРГҮҮЛСЭН ТАРИАЛАНЧ”-аар Эрдэнэ сумын тариаланч Х.ОРГИЛБОЛД /2025 онд 4800 мкв талбайд Хамгаалагдсан хөрсний үйлдвэрлэл эрхэлж 25.7 тн ургац хураан авсан/ нар тус тус шалгарч, шагналаа гардан авлаа.
Мөн “Алтан намар-2025” нэгдсэн үйл ажиллагааны шилдэг сум, аж ахуйн нэгж, хоршоог шагнаж алдаршуулсан юм.
Үүнд:
“ХҮНСНИЙ ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН”-ЭЭР Эрдэнэ сумын “Тэрэлж чийз” нөхөрлөлийн “ГАУДА БЯСЛАГ” БҮТЭЭГДЭХҮҮН
“ШИЛДЭГ САВ БАГЛАА БООДОЛТОЙ БҮТЭЭГДЭХҮҮН”-ЭЭР Баянжаргалан сумын иргэн Д.Ундрахын “БЭЛГИЙН БАГЦ” бүтээгдэхүүн
“ШИЛДЭГ ОРГАНИК ХҮНС ҮЙЛДВЭРЛЭГЧ”-ЭЭР Баянцагаан сумын “БАЯНЦАГААН АЙРАГ” бүтээгдэхүүн
“АЖ ҮЙЛДВЭРИЙН ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН”-ЭЭР Зуунмод сумын “Хаган фешн аутдор” ХХК-ийн “ЗУЛХАЙН КУРТИКА” бүтээгдэхүүн
“ШИЛДЭГ ОНЦЛОХ ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН”-ЭЭР Эрдэнэсант сумын иргэн П.Пүрэвлутын “САРХИНАГАН ХАВТАГА” бүтээгдэхүүн
“ШИЛДЭГ ГАР УРЛАЛЫН БҮТЭЭГДЭХҮҮН”-ЭЭР Баян-Өнжүүл сумын иргэн Ш.Жамъянмядагийн “ЗҮҮ ОРООСОН БҮС” бүтээгдэхүүн тус тус шалгарсан бол энэ удаагийн үйл ажиллагааны “ХАМГИЙН САЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ОРОЛЦСОН ШИЛДЭГ СУМ”-аар ЦЭЭЛ сум шалгарлаа.
“Алтан намар-2025” нэгдсэн арга хэмжээнд 27 сумын 252 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага 300 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож байна.