Төв аймаг спорт заалуудыг  хүүхэд, залуучууд, гэр бүлд  үнэ төлбөргүй ашиглуулах шийдвэр гаргалаа

newslifemn 2024-03-22

Төв аймаг 2024 оныг “Залуучуудын манлайлал – Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгож зарласан. Энэхүү урианы жилийн хүрээнд Төв аймгийн хэмжээнд ашиглагдаж буй спорт заалыг хүүхэд, залуучууд, гэр бүлд хуваарийн дагуу үнэ төлбөргүй ашиглуулах шийдвэрийг аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатарын захирамжаар гаргалаа.